solongonews
Халдварыг даван туулахад Хятад улс хувь нэмэр оруулна
2020-04-08 09:11
Халдварыг даван туулахад Хятад улс хувь нэмэр оруулна.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 04-р сарын 07-ны өдөр Бээжинд болсон хэвлэлийн ээлжит бага хуралд хэлэхдээ, Хятадын тал цаашид талуудтай хамтран халдварын сорилтыг даван туулж, халдварыг эртхэн даван туулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.

НҮБ-ын хамгийн том, нөлөө бүхий хөгжиж буй орнуудын улс төрийн холбоо "77 орны бүлэг болон БНХАУ" 03-нд коронавирусний халдварын тухай мэдэгдэл нийтэлж, олон улсын хамтын нийгэмлэг эв санаа нэгтэй хамтран ажиллаж, хүчээ нэгтгэн халдварын сөрөг нөлөөг багасгахыг уриалсан байна. Холбогдох асуултад Жао Лижянь хариулахдаа, мэдэгдэлд эв санаа нэгтэй хамтран ажиллаж халдварын эсрэг тэмцэх эерэг дохио өгч, олон улсын хамтын нийгэмлэг хөгжиж буй орнуудын халдварын бэрхшээлийг туулахад ашигтай бөгөөд хөгжиж буй орнуудад эд материал, технологи, чадавхын байгуулалтад үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэн, 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг урагшлуулан, олон талт үзэл болон өргөн олон хөгжиж буй орнуудын ашиг сонирхлыг хамгаалахад ашигтай юм. Халдварын өмнө улс орны хил хязгаар гэж үгүй. Бид цаашид өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны хүрээнд халдвар хүнд байгаа хөгжиж буй орнуудад чадах хирээрээ туслалцаа үзүүлэхэд бэлэн байна гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл