solongonews
Нандин нөхөрлөл
2020-02-29 20:02
Нандин нөхөрлөл

   — Хятад, Монгол хоёр улсын нөхөрлөлд зориулав

                              Жагар 

 

Усаар залгалдсан Хятад, Монгол

Хөршийн харьцаатай

Урт удаан замналыг туулсан

Эртний түүхтэй

Удам сайтай ард түмэн

Сэтгэлийн холбоотой

Урагшлан давшсан аяны замд

Холбоо нэгтэй

 

Хөгжин цэцэглэсэн өөдлөлийн үед

Хүсэл нэгтэй

Хүчир бэрхийг туулсан цагт

Зориг нэгтэй

Хүнд хэцүү бэрх тулгарсанд

Тэмцэл нэгтэй

Хүсэл зорилт эрэл тэмүүллийн

Зорилт нэгтэй

 

Нөхөрсөг харьцаа найрсаг холбооны

Бат суурьтай

Нөхцөлгүйгээр тусалж дэмжих

Нандин уламжлалтай

Нөхөрлөл бүлгэмдлээ уламжлан хөгжүүлэх

Хүслэн нэгтэй

Нөгчин өнгөрөх түүхэн хуудсанд

Тэмдэглэх алдартай

 

Торгоны замыг хамтдаа цогцлоох

Хандлага нэгтэй

Дотно нөхөрлөлөө бататган бэхжүүлэх

Үзэл нэгтэй

Түйтгэрт тахлаас сэргийлэн эзэмдэх

Хүч нэгтэй

Туйлбартай ялж амжилт олох

Итгэл нэгтэй

            2020.2.27

                          (Хаяг: Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн доктор ,  профессор)

Зохиогч: Жагар
Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл