Малайз улс 18-ны өдөр Хятад Кэшинийн үйлдвэрлэсэн Керлайфорд “COVID-19”-ийн вакциныг хийж эхэлжээ. Малайзын Шинжлэх ухаан, технологи, инновацын сайд Хайри Жамалуддин анхны вакциныг Хайли Негери Сембилан мужийн Линмао хотын эмнэлэгт хийлгэжээ. Мөн тахлын эсрэг тэмцэлд тэргүүн эгнээнд ажилласан 10 хүн түүнтэй ижил вакцин хийлгэсэн байна.
30 минутын ажиглалтын хугацаа дууссаны дараа Аль Хайри хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярихдаа “Би ямар ч сөрөг хариу үйлдэл мэдрэхгүй байна. Бие маш сайн байна. Кэшин компанийн вакцин олон оронд хэрэглэх зөвшөөрөл авсан бөгөөд олон хүнд хийгдсэн. Аюулгүй байдал, үр ашгийг нэгэнт баталгаажууллаа. Малайзын иргэд санаа зоволгүй вакцинжуулалтад хамрагдаж болно” гэжээ.

Энэ сарын эхээр, Малайзын Хянан шалгалтын агентлаг Хятадын Кешин компанийн үйлдвэрлэсэн Керлайф “COVID-19”-ийн вакцины нөхцөлт бүртгэлийг батлан зөвшөөрч, түүнийг “COVID-19”
-ийн тахлын эсрэг хариу арга хэмжээ авахад ашиглах болгов. Кэшин компанийн бэлэн вакцины эхний ээлж энэ сарын 15-нд Малайзад хүрчээ.
