Хятадын олон улсын соёлын солилцооны төв, Монгол, Хятадын аялал жуулчлал болон эдийн засгийг ахиулах хурал зэрэг байгууллага нэгж хамтран зохион байгуулсан “Алтан өрөө”-Хятад, Монголын гадаад харилцаа байгуулсан 70 жилийн ойг тэмдэглэх уран сайхны тоглолт энэ сарын 03-ны үдэш Бээжин дэх Улсын жүжгийн театрт болов.
Мөн энэхүү тоглолтыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам зэрэг байгууллага нэгж хамтран зохион байгуулж, Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид болон Хятад улсын уран бүтээлчидтэй хамтран үзэгчдэд “Жалам хар”, “Монголын тал нутаг”, “Уяхан замбуутивийн наран”, “Хун шувуу”, “Тэнгэрийн хаяа”, “Улаанбаатарын үдэш”, “Алтайн магтаал” зэрэг Хятад, Монголын сонгодог дуу, хөгжим, бүжгийн олон төрлийг мэргэжлийн өндөр түвшинд тоглон сонирхуулсан байна.
