solongonews
Торгоны аж үйлдвэрээр иргэдийг дэмжиж байна
2022-09-21 09:55
Торгоны аж үйлдвэрээр иргэдийг дэмжиж байна.

   

   2014 оны 09-р сард бүртгүүлсэн Де Хун Жэн Шинь Ши Ее аж үйлдвэрийн ХК нь Лүнчуань шяний Жанфэн суурины аж үйлдвэрийн паркт байрладаг. Тус компани нь хүр хорхойн торго иж бүрэн үйлдвэрлэх үйл ажиллагаа өрнүүлж, голдуу хүр хорхойн үүр, цагаан торго ба торгоны холбоотой бүтээгдэхүүн үйлдвэрлэж бйана. Мөн "Лүнчуан торго ба хүр хорхойг гүн боловсруулах үйлдвэржүүлэх төсөл"-д хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд Лүнчуаны аж үйлдвэрийн паркт үйл ажиллагаагаа явуулж байна. Төсөл нь 62 мү /1га=15мү/ талбайг хамарч, 24 иж бүрдэл торго ороох машинтай, жилд 1000 тонн торго үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд жилд 20 мянган ширхэг торгон хөнжил үйлдвэрлэж, жилд 800 гаруй ажлын байрыг шинээр олгох боломжтой юм. Жилийн борлуулалтын орлого 500 сая юань бол жилийн ашиг, татвар 50 сая юаньд хүрч байна.

 Тус комдани нь "Засгийн газар + Компани + Суурин газар + Тариаланч" хэмээх хөгжлийн загварыг хэрэгжүүлж, дотоод гадаадын засгийн газар, компани, тариаланчдын ашиг сонирхлын хамтын цогцыг бий болгожээ. Дэ Хун жөүд торгоны үйлдвэрлэл, хөгжлийн суурин газар 25-ыг байгуулна. Үүнд Лүнчуань шяньд 9,  шинэ байгуулагдсан ба шинэчилсэн суурин газарт 5-ыг байгуулах юм. Одоогийн байдлаар гурван хошуу, нэг хотод 60 мянга гаруй мү /1га=15мү/ хүр хорхойн модыг үйлдвэрлэлийн ашиглалтад оруулж, 7000 өрөх тариаланчтай гэрээ байгуулснаас 3000 гаруй нь ядуу буурай амьдралтай өрхийн бүртгэлтэй. 

   Дэ Хун жөүгийн торгоны аж үйлдвэрийн таван жилийн хөгжлийн төлөвлөгөөний дагуу 2018-2023 он хүртэл жил бүр 30 мянган мү  /1га=15мү/ хүр хорхойн модыг ургуулж, 2023 он гэхэд 200 мянган мү талбайд /1га=15мү/ хүргэнэ. Мөн компани нь Мьянмар улсад 16 жижиг торгоны хорхойг хамтран үржүүлэх суурин газар байгуулж, 40 мянган мү /1га=15мү/ орчим  хүр хорхойн модыг ургуулж, 3000 гаруй тариаланчтай гэрээ байгуулжээ. 2020 оны эцсийн байдлаар компанийн нийт хөрөнгийн хэмжээ 412.9324 сая юань, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний хэмжээ 150.0173 юань болж, борлуулалтын орлого 169.3632 юань, цэвэр ашиг 713.1 мянган юаньд хүрсэн байна. Үүнээс гадна судалгаа шинжилгээний ажлын хөрөнгө оруулалт 9.335 сая юаньд хүрчээ.

   Тус компани нь Юньнань мужийн "Ногоон хүнсний брэнд"-ийн үзүүлэлтийн бааз, мужийн шилдэг 100 хувийн аж ахуйн нэгж, Юньнань мужийн ядуурлыг бууруулах оддын аж ахуйн нэгж, үндэсний өндөр технологийн цол, Мужийн хөдөө аж ахуйн аж үйлдвэржүүлэлтийн тэргүүлэх аж ахуйн нэгж, Юньнань мужийн "нэг хошуу, нэг аж үйлдвэр" онцлог хошуу болон "Юньнань мужийн хөдөө аж ахуйн онцгой бүтээгдэхүүний давуу талт бүс" зэрэг алдар цолыг хүртжээ.

Зохиогч: Хан Хуншя, Т.Буянхишиг
Найруулагч: Хан Хуншя
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл