solongonews
Уламжлалт анагаах ухааны эмч нарын эмчилгээ хийгдлээ
2023-08-31 15:04
Уламжлалт анагаах ухааны эмч нарын эмчилгээ хийгдлээ.

   “Хятад орныг танин мэдэх” · Өвөр Монголын соёлын өдрүүдийн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээний нэг болох Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн Хорооны уламжлалт анагаах ухааны салбарын эмч нарын үнэ төлбөргүй үзлэг эмчилгээ, оношилгоог 08-р сарын 31-ний өдөр Монгол Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг, 09 дүгээр сарын 01-ний өдөр Налайх дүүргийн Эрүүл Мэндийн Төв дээр хийлээ.

   Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн Хорооны Уушгины тасгийн ахлах эмч Сумъяа зэрэг тэргүүлэх зэрэгтэй эмч нар Монгол Улсын иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгч, үзлэг оношилгоо хийж, уламжлалт аргаар анагаан эмчилж, үзлэг оношилгооны дагуу тан бичин танг үнэ төлбөргүй өгсөн юм.

Зохиогч: Бэлтгэсэн: Х.Баянмөнх, Э.Тэргүүн, Б.Туяа
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл