solongonews
Ши Жиньпин Перугийн ерөнхийлөгчтэй харилцан баярын цахилгаан илгээв
2021-11-02 21:59
Ши Жиньпин Перугийн ерөнхийлөгчтэй харилцан баярын цахилгаан илгээв.

Хятад улсын дарга Ши Жиньпин 11-р сарын 02-нд Бүгд Найрамдах Перу Улсын Ерөнхийлөгч Кастиллотой харилцан баярын цахилгаан илгээж, хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв.

Ши Жиньпин тэмдэглэхдээ "Хятад, Перу хэдийгээр хол зайд оршдог ч найрсаг харилцаа нь урт удаан түүхтэй, Хятад, Перу хоёр орны харилцаа бат бөх үндэс суурьтай юм. 50 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр тал улс төрийн харилцан итгэлцлээ тасралтгүй гүнзгийрүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хүмүүнлэгийн салбарын солилцоог тасралтгүй өргөтгөж, Хятад, Латин Америкийн орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагаа, хамтын хөгжлийн үлгэр жишээ болсон юм. "КОВИД-19"-ийн халдвар дэгдсэнээс хойш Хятад, Перу хоёр орон хамтран ажиллаж, эв нэгтэйгээр бие биедээ тусалж, тахал өвчний эсрэг болон вакцины хамтын ажиллагааг идэвхтэй хэрэгжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлалыг бодит үйл ажиллагаагаар тайлбарласан байна. Би Хятад, Перугийн харилцааг хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалчилж, тантай хамтдаа хичээн зүтгэж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоор боломж болгож, хоёр орны хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлж, олон салбарын хамтын ажиллагааг сайжруулахыг ахиулж, хоёр орны олон салбарынхныг удирдан дагуулахаар дамжин Хятад, Перугийн уламжлалт найрамдлыг өвлөн уламжилж, Хятад, Перугийн Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг ахиулан тасралтгүй шинэ шатанд гаргахад бэлэн байна" гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл