Дарга Ши Жиньпин 02-р сарын 04-нд Сержио Маттарелла руу утсаар ярьж, Бүгд Найрамдах Италийн ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонд баяр хүргэв.
Ши Жиньпин хэлэхдээ "Хятад, Италийн харилцаа нь түүхэн гүн үндэс суурьтай, ашиг сонирхлын нягт уялдаатай бөгөөд бие биенээ хүндэтгэж, санал зөрөлдөөнөө хадгалж, нийтлэг ойлголтод хүрсэн юм. Хоёр орон тахлын эсрэг хамтын ажиллагаагаа идэвхтэй явуулж, Хятад, Итали дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг хамтдаа тэмдэглэж, 2022 оны Бээжингийн өвлийн олимп, 2026 оны Миланы өвлийн олимпыг зохион байгуулахад бие биенээ дэмжиж байна. Би Хятад, Италийн харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчлан үзэж, ерөнхийлөгч Маттареллатай хамтаар хоёр орны улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, олон салбарын солилцоо хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, Хятад Италийн харилцааг хамтаар ахиулж, шинэ амжилтад хүрэхэд бэлэн байна.
