“Хар мөрөнд таныг хүлээж байна” сэдэвт 2019 оны өвлийн улирлын аялал жуулчлалын танилцуулгын хурал 10-ны өдөр Бээжинд боллоо.
Энэ удаагийн хурлыг Хар мөрөн мужийн соёл, аялал жуулчлалын танхимаас санаачлан хийжээ. Үйл ажиллагааны талбайд соёл, аялал жуулчлалын танхимын дарга Жан Лина, романтик, тааламжтай, сэдэлт зэрэг гурван талаас Хар мөрний өвлийн улирлын гоё сайхан үзэмжийг танилцуулсан төдийгүй тухайн талбайд ирсэн зочид буюу улсын дотоод гадаадын аялал жуулчлалын сонирхогчдод урилга өгсөн байна.
Энэ удаагийн танилцуулгын хурлаар Хар мөрөн мужийн 2019 оны өвлийн улирлын аялал жуулчлалын идэвхтэй улирал эхэлснийг харууллаа. 11-р сарын дундуур Хар мөрөн мужийнхан Гуан Жөү, Шанхайд өвлийн улирлын соёл, аялал жуулчлалын бүтээгдэхүүний танилцуулгаа үргэлжлүүлэн хийх болно.
