Хөлөнбуйр: Аялал жуучлалын хүчирхэг хот болон хөгжих алхмаа хурдасгах болно.
Сэтгүүлч: ӨЗО-ны Хоёр чуулган аялал жуучлалын салбарын хөгжлийн чиглэлийг тодруулан зааж, шинэ эрэлт хэрэгцээ, зорилго зорилтыг тогтоосон. Хөлөнбуйр хот нь энэхүү зааврыг хэрхэн хэрэгжүүлэх бол?
ӨМӨС-ны Хөлөнбуйр хотод суугаа сэтгүүлч Ли Юйжүө:
2016 онд Хөлөнбуйр хот нь аялал жуучлалын салбарын бүтцийн төлөвлөлтийг голлож, аялал жуучлалыг бүх бүс нутгийн хэмжээнд, мөн дөрвөн улирлын чанартай болгон хөгжүүлэхээр зорилго болгосон. 2017 оны 1 дүрээр сараас 11 дүгээр сар болтол Хөлөнбуйр хот нь улсын дотоод гадаадын 15 сая гаруй аялагчдыг хүлээн авч, өнгөрсөн оны мөн үеэс 9 хувь нэмэгдсэн бол аялал жуучлалын ерөнхий орлого 48.9 тэрбум юанийг давж, өнгөрсөн оныхоос 16.1 хувь нэмэгдсэн байна. Хөлөнбуйр хотын Аялал жуучлалын товчооны дарга Туяа хэлэхдээ: - Хөлөнбуйр хот нь аялал жуучлалыг бүх бүс нутгийн хэмжээнд хөгжүүлэхээр зорилгоо болгож, дөрвөн улирлын аялал жуучлалаар голлон, аялал жуучлал болон соёл, одоо үеийн технологийг уялдуулахыг дэмжиж, шинэ орон зайг бий болгон, шинэ ажлын хэлбэрийг бүтээж, аялал жуучлалын нөөцийн том хотоосоо аялал жуучлалын үйлдвэрлэлийн хүчирхэг хот болон хөгжихөөр хүчин зүтгэж байна гэсэн юм.
Шилийнгол аймаг: “Хүйтэн” нөөцөөсөө “Халуун” үр дүн хүртлээ.
Сэтгүүлч: Засгийн газрын ажлын тайланд “Өвөр Монголын аялал жуучлалыг улсын дотоод гадаадад алдаршуулах” харалтыг дурдсан бол Шилийнгол аймаг нь ирэх өдрүүдэд “Хоёр Чуулган”-ны зорилго зорилтыг хэрхэн хэрэгжүүлэх бол?
ӨМӨС-ны Шилийнгол аймагт суугаа сэтгүүлч Баясгалан:
“Хоёр Чуулган”-ны хугацаанд би Шилийнгол аймгийн Аялал жуучлалын товчооны орлогч дарга Зоригт гуайг сурвалжилсан билээ. Тэрээр хэлэхдээ: - Засгийн газрын ажлын тайланд дурдсан бүх бүс нутгийн хэмжээний, дөрвөн улирлын чанартай аялал жуучлалыг хөгжүүлэх санал нь маш таалагдсан. 2017 онд Шилийнгол аймгийн аялал жуучлалын салбар бүх бүс нутгийн хэмжээнд удирдах хөгжлийн зорилгын дагуу аялал жуучлалын ерөнхий төлөвлөлтийг цэгцлэн сайжруулж, аялал жуулчлалын салбарын шинэчлэл өөрчлөлтийг дэмжин, бүтээгдэхүүн, үйлчилгээг эрчимтэй хангаж, Шилийнгол аймгийн аялал жуучлалын нэр нөлөөг улам илүү мандуулж, Хятад улсын аялал жуулчлалын чухал орон болгон бүтээн байгуулна гэлээ.
Баяннуур хотын Дэнкөү сум: Үзэсгэлэнт Дэнкөү аялал жуучлалын брендийг бүтээнэ.
Сэтгүүлч: Засгийн газрын ажлын тайланд “Соёл ба аялал жуучлалыг уялдуулан хөгжүүлж, аялал жуучлалын дүр төрх болон агуулгыг нэмэгдүүлнэ” гэж дурдсан бол Дэнкөү сум нь ямар зорилт төлөвлөгөөг гаргасан бэ?
ӨМӨС-ны Баяннуур хотод суугаа сэтгүүлч Хань Живан:
Дэнкөү сумны Алтан Морь /Жинь Ма/ нуурын олон улсын загас агнах төвийн захирал Юань Шинэхүүгийн танилцуулснаар уг аялал жуучлалын төвд дөрвөн улирлын турш зочин тасардаггүй бөгөөд 2016 оны цэвэр орлого нь 800 мянган юанийг давсан байна. Тэрээр хэлэхдээ: - Энэ онд үргэлжлэн дэд бүтцээ төгөлдөржүүлж, соёлын агуулгыг нэмэгдүүлэн, илүү олон зочин урьж, бүс нутгийн онц гаралтаа сурталчлах болно гэлээ.
