solongonews
Жанчхүү-Датуны хурдны төмөр замын сүүлчийн туршилтыг хийж байна
2019-11-18 17:13
Жанчхүү-Датуны хурдны төмөр замын сүүлчийн туршилтыг хийж байна

   Синьхуа агентлагийн мэдээ: Сурвалжлагч Хятадын төмөр замын Тай-Юань товчооны корпорацын ХХК-аас мэдээлснээр Жанчхүү-Датуны чиглэлийн хурдны төмөр замын сүүлчийн туршилтыг хийж байгаа юм байна. Энэ үйл явц Жанчхүү-Датуны хурдны төмөр зам албан ёсоор ашиглалтад орох тун дөхсөнийг харуулж байна гэсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, зураг дизайн ёсоор туршин ажиллуулах нь урьдын ерөнхийд нь нэгтгэн туршсан ажил урагштай өндөрлөсний илрэл бөгөөд зураг дизайны дагуу зорчигчгүй хурдны галт тэргээр туршиж, энэ хугацаанд бүх ажил албан ёсоор ашиглалтад орсны дараах үйл ажиллагааны стандартын дагуу хэрэгжиж, эцсийн шатанд бүх төрлийн системийн дасан зохицох, тогтвортой байдлыг шалгаж, тээврийн зохион байгуулалтын арга төслийн мөрдлөгийг улам боловсронгуй болгох юм. Жанчхүү-Датуны хурдны төмөр замыг зураг дизайны дагуу хийх туршилт 12-р сарын 19-ний орчимд өндөрлөх төлөвтэй байгаа бөгөөд тэр үед хурдны төмөр зам ашиглалтад орох нөхцөл боломжийг бүрэн хангах юм байна.

Жанчхүү-Датуны хурдны төмөр замын баруун цэг Шааньси мужийн Датун хот, зүүн цэг нь Хэбэй мужийн Жанчхүү хот бөгөөд хос замтай зорчигч тээврийн тусгай шугам, нийт урт нь 134.4 км юм. Тус төмөр зам Дантуны өмнөд өртөө, Янгаогийн өмнөд өртөө, Тяньжэнь өртөө зэрэг 3 буудалтай, галт тэрэг цагт 250 км хурдлах боломжтой. Жанчхүүгийн нутаг дэвсгэр дэх Хуай-Ань буудалд Жанчхүү-Бээжин чиглэлийн хурдны төмөр замтай нийлж, Бээжин-Жанчхүү чиглэлийн хурдны төмөр замтай холбогдох юм. 12-р сарын сүүлч гэхэд Жанчхүү-Датуны хурдны төмөр зам Бээжин-Жанчхүү, Жанчхүү-Хөххот хурдны төмөр замтай зэрэг ашиглалтад орох төлөвтэй байна.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл