solongonews
Ядуурлаас гарах чадварыг нь дээшлүүлж байна
2020-10-22 09:32
Ядуурлаас гарах чадварыг нь дээшлүүлж байна.

       10-р сарын 17-ны өдөр бол олон улсын ядуурлыг арилгах 28 дахь өдөрлөг бөгөөд Хятадын үндэсний ядуу иргэдэд туслах 7 дахь өдөрлөг юм. 2020 онд Хятад улс одоогийн баримжаагаар хөдөө тосгоны ядуу хүн амыг ядуурлаас гаргаж, ядуу буурай нутгуудыг бүгдийг ядуурлаас ангижруулах болно. Сүүлийн жилүүдэд газар газрынхан хэрэглээ, аж үйлдвэр, эрүүл мэнд зэрэг талаас ядуу иргэдэд туслах арга хэмжээ авч, ядуу иргэдийн бие дааж ядуурлаас гарах чадварыг тогтвортой дээшлүүлэн, ядуурлаас үнэн бодитой гарах, дахин ядуурахгүй байхыг батлах болно. 

2020 оны үндэсний ядуурлаас ангижруулах бэрх асуудлыг шийдэх шагналын эзнийг энэ сарын 17-нд тодруулж, 99 хүн, 49 байгууллагыг урамшуулан шагнасан байна. Үүнд хоёр цахим бизнесийн тавцан бий. Шагнал авсан тухайгаа ярихдаа Үндэсний ядуурлаас ангижруулах шагнал шалгаруулах комиссын дэд дарга, Аньхүй мужийн хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн дэд дарга Жао Ваньпин:

- Хэрэглээгээр ядуурлаас гаргах бол нийгмийн хүчээр ядуурлаас ангижруулах үр ашигтай тавцан юм. Цахим бизнесийн тавцан хэрэглэгчдийн хүнсний ногоо болон ядуу хүн амын ашиг орлогын талаар маш олон үр ашигтай туршилт хийсэн юм гэж хэллээ. 

"Хэрэглээгээр ядуурлаас гаргах тал дээр энэ оны цар тахлын үед Пинь Дүө Дүө, Мей Туань зэрэг аж ахуйн нэгжүүд маш олон ажил хийсэн. Пинь Дүө Дүө-гөөр жишээлж хэлэхэд тэд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг борлуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Их төлөв 10 тэрбум гаруй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Сычуань мужийн Аба жөү, Ляншань жөү, Шиньжяны өмнөд нутагт борлуулсан байна. Ядуу айл өрхүүдийн орлогыг нэмэгдүүлэх асуудлаар чухал үүрэг гүйцэтгэсэн юм."

Өөр эх сурвалжаас үзвэл үндэсний хэмжээний цахим бизнесийн тавцан болох ядуурлаас гаргах 832 борлуулалтын тавцангаар борлуулагдсан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хэмжээ 3 тэрбум 100 сая юаньд хүрч, олон төрлийн цахим бизнесийн тавцан ядуу бүс нутгуудын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалт муу байсан байдлыг өөрчилсөн байна.

[Ядуурлаас гарах чадварыг нь дээшлүүлж байна_fororder_86546e6806b34da49c8aca37ac872b97]

  Хэрэглээгээр ядуурлаас гаргах асуудлыг бууруулах ажлыг  түлхэн ахиулахын зэрэгцээ олон газрууд аж үйлдвэрээр ядуурлаас гаргах арга замыг эрэлхийлж байна. Бүртгэлд харуулснаар, 2013-2019 онд 832 ядуу шяний тариачдын хүн нэг бүрийн жилийн дундаж орлого жилд 9.7 хувиар буурчээ. Ядуу хүн амын орлогын бүтэц цаашид сайжирч, цалин хөлс болон бизнес эрхэлсэн орлогын хувийн жин дээшилж, бие дааж ядуурлаас гарах чадвар нь тогтвортой нэмэгдсэн байна.

Хятадын 60 хувийн ядуу хүн ам, 14 төвлөрсөн онц ядуу бүс нутаг, 592 үндэсний зэргийн нээж хөгжүүлэх гол шянь нь уулархаг газар болон ой шугуйт нутагт байж, ядуу нутгууд тухайн нутгийнхаа байгалийн өвөрмөц эх баялгийг ашиглан, экологийн аялал жуулчлал хөгжүүлж, ядуугаас гарч, орлогоо нэмэгдүүлж буй юм. Үндэсний ой шугуй, тал нутгийн газрын экологийн аялал жуулчлалыг удирдах албаны дарга Жан Жяньмин жишээлж хэлэхдээ,
"Манай Гүйжөү мужийн Биже нутагт Бай Ли Дү Жуань гэх үндэсний зэрэглэлийн цэцэрлэгт хүрээлэн байж, хурц улаан цэцгийн эх баялагт түшиглэж, ой шугуйн аялал жуулчлалын бүсийг байгуулж, цэцэгт соёлын хот, И үндэстний зан үйлийн жижиг суурин, аялал жуулчлалын жижиг суурин зэргийг байгуулж, 2019 онд давхацсан тоогоор нийт 5 сая гаруй жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын орологоор 21 мянган хүнийг ядуурлаас гаргасан юм."
Тоо баримтад харуулснаар, 2018 он гэхэд зөвхөн ой шугуйн аялал жуулчлал хөгжүүлж орлогоо нэмэгдүүлсэн хүний тоо 465 өрхөд хүрч, 1 сая 470 мянган хүнийг хамарч, жилийн дундаж ороолго нь 5500 юань хүрчээ. Ядуурлаас ангижирсны дараа дахин ядуурахаас сэргийлэх нь тун чухал юм. Өвчин тахлаас болж ядуурахаас сэргийлэхийн тулд сүүлийн жилүүдэд эрүүл мэндээр ядууг тэтгэх ажил тасралтгүй явагдаж, 72.3 хувийн ядуу шяний эмнэлэг эмчилгээний үйлчилгээний чадварын үндсэн баримжаанд хүрсэн байна. Үндэсний эрүүл мэндийн хорооны намын дугуйлангийн гишүүн, Хятадын ахмадуудын нийгэмлэгийн дарга Ван Жяньжюнь:

- Хятадын хэмжээнд 832 ядуу сяньд наад захдаа албанаас эрхэлсэн нэг эмнэлэг байдаг. Шян суурин болгонд эрүүл мэндийн газар, эмчилгээний газар байж, мэргжлийн эмч ард иргэдийн өвчнийг үзэж өгдөг, удаан чанартай өвчнийг ерөнхийдөө тухай газартаа эмчилж, хүнд өвчнийг сянийхаа нутагт үр ашигтай эмчилж байна гэж хэллээ.  

Ядуу иргэдийн амьдралыг бодитойгоор сайжруулж, Хятадын олон салбарынхан хүчээ нэгтгэж, оны эцэс гэхэд ядуурлаас ангижруулах үүргийг биелүүлж, олон зуун жил оршсоор байсан туйлын ядуу байдлыг шийдвэрлэхийн төлөө хичээн ажиллаж байна. Энэ онд ядуурлаас бүрэн гарах зорилтыг биелүүлэх нь Хятад удс НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг 10 жилд урьдчилан биелэх явдал болно.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл