Энэ сарын 22-ны өдөр Хятад улсын Төмөр замын Хөххот товчооны групп ХК-иас мэдээлснээр Эрээн хотын төмөр замын боомтын нэвтрэх, сольж ачих хашаанд шинээр баригдсан төмөр замын стандартын хоёр шинэ царигийн шугамыг ашиглалтад оруулснаар Эрээн хотын төмөр замын боомтын стандарт царигийн шугамыг нэгээс гурав болгож, ачаа тээвэрлэх хүчин чадлыг эрс дээшлүүлэв.
"Хоёр шинэ төмөр замын стандарт царигийн шугамыг ашиглалтад оруулснаар Эрээн хотын төмөр замын боомт нь Хятад-Европын галт тэргийг нэвтрүүлж, хилээр оруулж, гаргах хүчин чадлаа өдөрт 12 галт тэрэгнээс 18 галт тэрэг болгон нэмэгдүүлэв. Ирээдүйд Хятад, Монголын хооронд хоёр талаас нэгэн зэрэг галт тэрэг явуулах боломжтой. Иймээс импортын болон экспортын галт тэрэгний тээврийн үр ашгийг дээшлүүлэх болно” гэж Эрээн хотын төмөр замын боомтынхон танилцуулав.
Эрээн хот боомт нь Хятад, Монголын хамгийн том эх газрын боомт юм. Төмөр замын боомт нь Хятадын хойд бүс, төв хэсгийг чиглэсэн Хятад-Европын 42 галт тэрэгний хилээр нэвтрэх, гаалийн бүрдүүлэлт, хорио цээрийн хяналт зэрэг үүргийг гүйцэтгэдэг. Энэ оны эхнээс Эрээн хотын төмөр замын боомтоор нийт 2268 Хятад-Европын галт тэргийг хүлээн авсан ба илгээжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 53.5%-иар өссөн юм.
