solongonews
Хаанаас ч, хэдийд ч хүссэн бүхнээ авдаг болов
2021-08-26 09:40
Хаанаас ч, хэдийд ч хүссэн бүхнээ авдаг болов

    Худалдан авах, худалдаж авах-Зуны амралтын худалдааны оргил улиралд Хайнань дахь татваргүй томоохон дэлгүүрүүд хэрэглээний оргил үеийг эхлүүлэв. Хайкөү гаалийн газраас авсан мэдээллээр өнгөрсөн оны 07-р сарын 01-нд Хайнаний алслагдсан арлуудын татваргүй байх бодлогыг өөрчилснөөс хойш нэг жилийн дотор алслагдсан арлын татваргүй бараа бүтээгдэхүүний борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс хоёр дахин нэмэгдэж 46.8 тэрбум юаньд хүрэв. Гоо сайхны бүтээгдэхүүн, цаг, үнэт эдлэл бүхий борлуулалтаараа эхний гуравт жагсав. Худалдан авагчдын тоо 6.82 сая хүн удаа байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 102 хувиар өссөн байна.

Баян чинээлэг нийгмийг бүх талаар цогцоор нь бүтээх явцад хэрэглээний салбарт гарсан асар том өөрчлөлтүүдийг онцлон дурдах болно. Унадаг дугуй, цаг, оёдлын машин, радиогоос эхлээд автомашин, гар утас, компьютерийн "гурван шинэ" хүртэл, их дэлгүүр, хангамж, нийлүүлэлтийн агентлагуудын гадаа урт дарааллаас эхлээд томоохон цахим худалдааны платформуудын оргил үе хүртэл бараа бүтээгдэхүүн нь маш баялаг, хэрэглээний бүтэц шинэчлэгдэж, хятадуудын худалдааны сагс өдрөөс өдөрт тансаг болж байна.

                      Хамрах хүрээ нь өргөжсөөр байна

    Бээжин хотын зун. 70 насыг зооглосон Ю овогт буурал ачаа дагуулан гарч хүйтэн ундаа авч өгөв. Дэлгүүрийн хөлдөөгчинд ундаа, тараг, цайны ундаа, хийжүүлсэн сода, спортын ундаа зэрэг олон төрлийн ундаанаас ахмад, нялх хоёр алийг нь сонгохоо мэдэхээ болив.

- Намайг бага байхад жижиг лангуунаас нэг аяга исгэлэн чавганы жүүс олж ууна гэдэг тансаг хэрэглээнд тооцогддог байлаа. Хаана ийм олон ундааны төрөл байх вэ дээ гэж настан ярина.

Идэж, ууж, өмсөх, хоноглох, аялах... Илүү олон ангилал бий болж, нийлүүлэлт нэмэгдэж, зах зээл цэцэглэн хөгжиж, Хятад иргэд худалдааны сагсандаа хүссэн бүхнээ сонгох боломжтой болов.

Үйлдвэрлэлийн бүтээмж нь хурдтай хөгжиж, өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдаа өргөжсөөр байна. Хятадын үйлдвэрлэлийн нэмүү өртөг олон жилийн турш дэлхийд нэгдүгээрт бичигдэж, 220 гаруй аж үйлдвэрийн бүтээгдэхүүний гарц нь дэлхийд нэгдүгээрт жагсаж байна. Материаллаг бүтээгдэхүүний элбэг дэлбэг байдал хүмүүсийн амьдралын үндсэн хэрэгцээг бүрэн хангадаг. Хятадад 1952 онд өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдаа ердөө 27.68 тэрбум юань байсан бол 2019 онд энэ тоо 40.8 их наяд юаньд хүрсэн юм.

Хот, хөдөөгийн иргэдийн хэрэглээний түвшин нэмэгдсээр байна. Улсын Статистикийн Товчооны мэдээллээр өөрчлөлт шинэчлэлт хийснээс хойш Хятадын нэг хүнд ногдох хэрэглээний зардал 1978 онд 183 юань байсан бол 2019 онд 27563 юань болж өссөн. Оршин суугчдын бодит хэрэглээ 1978 онд 186.7 тэрбум юаниас 2018 онд 406621 тэрбум юань болж өсчээ.

    Коронавирус Хятадын зах зээлийн хэрэглээний чадавхийг сулруулж чадсангүй. Энэ оны эхний хагаст цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах нөхцөл байдлын тогтвортой байдал, оршин суугчдын орлогыг тасралтгүй сэргээж, оршин суугчдын хэрэглээний зардал өдөр ирэх тусам өссөөр байна. 01-р сараас 06-р сар хүртэл оршин суугчдын нэг хүнд ногдох хэрэглээний зардал 11471 юань болж, 18.0 хувиар өссөн байна. Үнийн хүчин зүйлийн нөлөөллийг хассаны дараа бодит өсөлт 17.4 хувьтай байна. 2019 оны эхний хагас жилийнхтэй харьцуулахад оршин суугчдын нэг хүнд ногдох хэрэглээний зардлын хоёр жилийн нэрлэсэн дундаж өсөлт 5.4 хувь байгаа нь эхний улирлаас 1.5 пунктээр түргэн байна.

Худалдааны яамны Олон улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээлэнгийн гүйлгээ ба хэрэглээ судлалын хүрээлэнгийн дэд захирал Гуань Лисинь сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа орлогоо тасралтгүй нэмэгдүүлэх нь Хятадын оршин суугчдын хэрэглээний цар хүрээ тасралтгүй өргөжих үндсэн шалтгаан болж байгааг онцлон тэмдэглэв.

Улсын статистикийн товчооны мэдээллээс харахад манай улсын хот суурин ба хөдөөгийн оршин суугчдын нэг хүнд ногдох орлого 1978 онд 343 юань, 134 юань байсан бол 2018 онд 39251 юань, 14617 юань болж өссөн байна. Энэ оны эхний хагаст оршин суугчдын нэг хүнд ногдох орлого 17642 юань байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.6 хувиар өссөн байна.

- Шинэчлэл хийснээс хойш хятад иргэдийн орлого нэмэгдсээр, хүмүүсийн амьдрал идэх хоол хүнстэй, өмсөх хувцастай байснаас амьдралын түвшин дээшилж, аажмаар чинээлэг нийгмийг бий болгосон. Орлогын өсөлт нь хот суурингийн иргэдийн хэрэглээний цар хүрээ өргөжин тэлсээр, хэрэглээний бүтцийг сайжруулж, амьдралын чанар үргэлжлэн нэмэгдсээр байгааг харуулж байна. Хэрэглээ нь оршин суугчдын аз жаргал, аюулгүй байдлын мэдрэмжийг нэмэгдүүлэн, мөн чинээлэг амьдрал руу шилжих явцад оршин суугчдын илүү сайн сайхан амьдрах хэрэгцээг хангах болно гэж Гуань Лисинь хэлэв.

- Өмнө нь мөнгөгүй болоод худалдаж авч дийлэхгүй, эсвэл мөнгө нь байсан ч бүтээгдэхүүн нь байхгүй байсан. Одоо хүүхдүүдийн орлого сайн, миний тэтгэврийн мөнгө жил ирэх тусам нэмэгдэж байна. Дуртай зүйлээ худалдаж авч л байна. Бараа бүтээгдэхүүн нь ч олон төрөл болж, дэлгүүр эсвэл цахим худалдаанаас сонголт хийвэл нүд гялбана гэж Ю овогт настан сэтгэгдлээ ярьлаа.

                    Хэрэглээний бүтэц шинэчлэгдсээр байна

       Ахмад настнууд “Хамгийн сайн хоол бол банш” гэж үргэлж ярьдаг.

- Одоогийн хүүхдүүд энэ үгийг ойлгохгүй. Одоо чинь өдөр болгон амттан идэж бялуурч байна гэж Харбины иргэн Гао Вэй ярьж байлаа.

Хятад иргэдийн хувьд ч гэдэс цатгалан болж, амьжиргаагаа дээшлүүлэн хоол хүнсний тал дээр ч чанарыг анхаарах болов.

Хүнсний хэрэглээний хувьд Хятадын хот суурингийн оршин суугчдын нэг хүнд ногдох хоол хүнсний хэрэглээ 1981 онд 420 юань байсан. Харин  2020 онд 7881 юань болж нэмэгдэв. Үүнтэй зэрэгцээд хятад иргэдийн хэрэглэх махны бүтээгдэхүүн, өндөг, сүүний хэрэглээ нэмэгдсээр байна.

Удаан эдэлгээтэй хэрэглээний барааны хувьд 2019 онд улсын хэмжээнд 100 өрх тутамд 100.9 хөргөгч, 96 угаалгын машин, 115.6 агааржуулагч, 120.6 өнгөт зурагт ногдож байна. Ердөө 2013-2019 он хүртэлх зургаан жилийн хугацаанд улсын хэмжээнд 100 өрхөд ноогдох өрхийн автомашины дундаж тоо 16.9 -аас 35.3 болж, компьютер 48.9 -аас 53.2 болж, гар утас 203.2 -оос 253.2 болж нэмэгджээ.

Аялал жуулчлал, үзэсгэлэн, фитнесс, кино үзэх гэх зэрэг. Хятад хүний худалдааны сагсан дахь бүтээгдэхүүн, үйлчилгээ олон төрлийн болж, оршин суугчдын соёл, зугаа цэнгэл, эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал нэмэгдсээр байна.

- Бага байхдаа би хол явахад галт тэргэнд олон цаг суудаг байсан. Нутгаас гарч аялах бүртээ догдолдог, мужаасаа гарах боломж ховор байдаг. Харин одоо онгоц, хурдны галт тэрэг гарч, гадаадад гарах нь ч олон болжээ гэж Гуандун хотын аялагч Сю Пэн ярина. Хятадын олон газар нутгаар аялсан түүний одоогийн мөрөөдөл Хятадын 5А зэрэглэлийн үзэсгэлэнт газруудаар аялах гэнэ.

Хэрэглээний бүтцийг сайжруулснаар оршин суугчдын оюуны болон соёлын хэрэгцээг бүрэн хангасан. Мэдээллээс үзвэл, 2013-2019 онуудад нэг хүнд ногдох боловсрол, соёл, үзвэр үйлчилгээний хэрэглээний зардал 1400 юань хүрэхгүй байсан нь 2513 юань, нэг хүнд ногдох эрүүл мэндийн үйлчилгээний зардал 912 юаниас 1902 юань хүртэл нэмэгдсэн байна. Тээвэр, харилцаа холбоо, бусад хэрэглээ, үйлчилгээний талаар мэдэгдэхүйц өсөлттэй.

Гуань Лисинь:

- Хятад иргэдийн хэрэглээний шинэчлэл нь олон онцлогтой болсон байна. Хэрэглээний бүтээгдэхүүний бүтцийг сайжруулав. Хоол хүнс, хувцас хунар зэрэг бараа бүтээгдэхүүний хэрэглээнээс эхлээд соёл урлаг, аялал жуулчлал, эрүүл мэнд зэрэг үйлчилгээний хэрэглээ хүртэл, чанар сайн бүтээгдэхүүн, брендийн шинэчлэл хийсэн байна. Хоёр дахь нь  хэрэглээний арга хэлбэр нь сайжрав. Офлайн хэрэглээнээс онлайн хэрэглээ хүртэл, зөвхөн энгийн худалдан авалтаас бүтээгдэхүүний үнэ цэнийг биеэрээ мэдрэх болов. Гуравдугаарт, дууриамал, давалгаалсан хэрэглээнээс өвөрмөц болон төрөлжсөн хэрэглээ хүртэлх хэрэглээний ойлголтыг сайжруулан, үрэлгэн хэрэглээнээс боловсролтой төлөвшсөн хэрэглээнд шилжсэн. Дөрөв дэх нь хэрэглээний түвшин сайжрав. Материаллаг хэрэгцээнээс оюуны болон соёлын хэрэгцээнд шилжив гэж илэрхийллээ.

             Онлайн худалдаагаар дэлхийн өнцөг булангаас сонголт хийнэ

      Шэньжэнь хотын "90-ээд онд төрсөн" цахим спорт сонирхогч Ван Хао хүүхэд байхдаа алдартай тоглоомын диск худалдаж авах гэж том номын дэлгүүрүүд, их дэлгүүрүүдээр хичнээн гүйсэн боловч санаанд таарсан зүйлээ олж авч чадалгүй гутарч байсан аж.

- Одоо чинь хүссэн тоглоомын программ хангамжаа томоохон платформд нэвтрэн захиалга өгөхөөс эхлээд төлбөрөө өгөх, ажиллуулах хүртэл хэдхэн арван минут л хангалттай гэж хэлж байлаа.

Юньнань мужийн соргог цэцэг, Бөхай тэнгисийн далайн гаралтай бүтээгдэхүүн, Хармөрөн мужийн цагаан будаа. Онлайн худалдаа нь хэрэглэгчдийг гэрээсээ гаралгүй итгэлтэйгээр бүтээгдэхүүн худалдан авах боломж олгодог. Логистикийн нөхцөл сайжирч, цахим худалдаа цэцэглэн хөгжихийн хэрээр Хятадын онлайн хэрэглээний жижиглэнгийн худалдаа хурдтай өссөн байна. 2014-2020 онуудад улсын онлайн жижиглэнгийн худалдаа нь 2.8 их наяд юаниас бага байсан бол 11.76 их наяд юань болж өсчээ; Биет бараа бүтээгдэхүүний (实物商品) онлайн жижиглэнгийн худалдаа нь 2015 оноос хойш олон жилийн турш тасралтгүй 20 хувиас дээш хурдтай өсөлтөө хадгалсаар ирсэн. 2020 онд 9.7 их наяд юаниас давсан байна.

Хятадын хэрэглэгчид хилийн чанад дахь өргөн хэрэглээний зах зээл, өндөр чанартай импортын бараанд анхаарлаа хандуулж байна. Гаалийн татваргүй дэлгүүрүүд, хил дамнасан цахим худалдаа, офлайн худалдан авалт, гадаадад гарч худалдан авах. 2020 онд Хятадын хил дамнасан цахим худалдааны жижиглэнгийн импорт 100 тэрбум юаниас давсан байна.

    Энэ оны 05-р сард Хятадын олон улсын хэрэглээний бараа бүтээгдэхүүний анхны үзэсгэлэн худалдаа Хайнаньд зохион байгуулагдсан. Үзэсгэлэнд 70 улс орон, бүс нутгийн 1505 компани, 2628 хэрэглээний бараа бүтээгдэхүүний брэнд оролцож, 550 гаруй шинэ бүтээгдэхүүн худалдаанд гаргасан бол 240 мянга орчим хэрэглэгчид үзэсгэлэнд зочилсон. Энэхүү томоохон арга хэмжээ дэлхийн өнцөг булан бүрээс өндөр чанартай өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг хятад хэрэглэгчдэд хүргэж, дэлхийн улс орнуудад Хятадын хэрэглээний зах зээлийн боломжийг хуваалцах боломж олгосон юм.

- Энэхүү хэрэглэгчийн экспогийн үр дүн хүлээлтээс давсан! гэж Хайнань мужийн Олон улсын эдийн засгийн хөгжлийн товчооны захирал Хан Шэнжян хэллээ.

Хятадын эдийн засгийн хэрэглээний хөдөлгүүр илүү хүчтэй болсон. Хэрэглээ, хөрөнгө оруулалт, экспорт нь эдийн засгийн өсөлтийг өдөөж, хэрэглээ нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд улам бүр чухал үүрэг гүйцэтгэж байна. 2014 оноос хойш Хятад улсын ДНБ-ний өсөлтөд эцсийн хэрэглээний зарцуулалтын хувь хэмжээ олон жилийн турш тогтмол 50 хувиас их хэвээр байна. Хэрэглээ нь Хятадын эдийн засгийн өсөлтийн анхны хөдөлгөгч хүч болж, эдийн засгийг тогтвортой ажиллуулах "тогтворжуулагч" болсон юм.

- Бүх талын чинээлэг нийгмийг бүх талаар цогцоор нь байгуулахын зэрэгцээ Хятад улс дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч орон, хоёр дахь том хэрэглэгч орон болж, оршин суугчдын материаллаг болон соёлын хэрэглээнд их өөрчлөлт орсон. Хэрэглээ нь эдийн засгийн хөгжилд илүү чухал үүрэг гүйцэтгэн, эдийн засгийн хөгжлийн горимыг өөрчлөх, үйлдвэрлэлийн бүтцийг өөрчлөх, хүмүүсийн бүх талын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж Гуань Лисинь хэлэв.

Гуан Лисинь:

- Хэрэглээ нь хөрөнгө оруулалт, нийлүүлэлтийг удирдан чиглүүлэх чухал хүч болж чадсан төдийгүй, дотоодын хүчтэй зах зээлийг бүрдүүлэх гол хөдөлгөгч хүч болсон. Ирээдүйд эдийн засгийн шинж чанараас гадна хэрэглээний нийгмийн шинж чанарууд улам бүр илэрхийлэгдэх болно. Хэрэглээ ба үйлдвэрлэл эргэлт, хэрэглээ ба нийгэм, хэрэглээ ба хүрээлэн буй орчин хоорондын сайн харилцан үйлчлэлийг ухамсарлах нь Хятадын эдийн засгийн өндөр чанартай хөгжлийн чухал хэсэг боллоо гэж үзэж байна.

07-р сарын 03-ны өдөр Хайкөү хотын Риюэ талбайн татваргүй дэлгүүрт иргэд, жуулчид гаалийн татваргүй бараа худалдан авч байгаа нь  Зургийг: ВАН ЧЭНЛҮН

Хэрэглэгчид Жянсү мужийн Лянь Юньган хотын Ляньюнь дүүрэг дэх супермаркетаас бүтээгдэхүүн сонгож байна

  Зургийг: ВАН ЧҮНЬ  

Жянси мужийн Ганжөү хотын Жангүн дүүрэг дэх "33 Weekend Night Market"-д эцэг эхчүүд хүүхдээ дагуулан өнгөт баримлуудыг сонирхож байна    Зургийг: ХУ ЗЯНТАО

Зохиогч: Нийтлэл: ВАН ВЭНЬЖЭН
Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : Солонго сэтгүүл
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл