solongonews
Төлөөлөгч Юй Шячю тосгон хүчирхэг, ард түмэн “Баян чинээлэг үлгэр жишээ”-г бүтээжээ
2023-01-31 21:37
“ХКН-ын ХХ их хурлын төлөөлөгч үндсэн шатанд” цуврал сурвалжилга

Юй Шячю бол Хятад улсын Жянсү мужийн ХКН-ын ХХ их хурлын төлөөлөгч, Жянсү мужийн Жанжяган хотын Чанжян Тосгоны Намын хорооны нарийн бичгийн дарга, Рүньфа группийн удирдах зөвлөлийн дарга юм.

Төлөөлөгч Юй Шячю хэлэхдээ “Чанжян тосгонд болсон явдал бол тосгон, ард иргэд, эдийн засагт гарсан өөрчлөлт юм.  Тиймээс гадагш гарсан Чанжян тосгоны иргэд маш их баяртай байна. Энэ нь бидэнд нэг төрлийн аз жаргалыг өгдөг. Манай гэр бүл Чанжян тосгонд амьдардаг” гэлээ.

Чанжян тосгон нь Жянсү мужийн Жанжяган хотод байрладаг. ХКН-ын ХХ их хурлын төлөөлөгч Юй Шячю тус тосгоны Намын хорооны нарийн бичгийн даргаар ажилладаг. 

Төлөөлөгч Юй Шячю:

- Намайг бага байх үеийн Чанжян тосгоныг санаж байна. Тэр үед хоол унд, хувцас хунар хомс, Хөхмөрөнд загасчлан аж төрдөг байсан. Хожим нь загасчлах нь гэдэс цатгалан амьдрахад хэцүү болсон болохоор газар тариалан эрхлэх болсон. Өөрчлөлт, нээлт нь тариаланчдын халаасыг мөнгөтэй болгож,  бид бүхнийг үйлдвэржилтийн замд алхам алхмаар хөтөлсөн. ХКН-ын ХХ их хуралд оролцсоны дараа эерэг энерги, оюун санааны хоолоор дүүрэн тосгондоо буцаж ирсэн. Тосгондоо буцаж ирэхдээ хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол Намын ХХ их хурлын үзэл санааг аль болох хурдан сурч, сурталчлан тайлбарлаж, хэрэгжүүлэх явдал юм. Тосгоны иргэдийн ажил хэрэг, аж ахуйн нэгжүүдийн ажил хэрэг, тэр дундаа хувь хүний асуудлуудтай хослуулан ХКН-ын ХХ их хурлын үзэл санааг суралцаж, ойлгох ёстой.    

 Тосгондоо буцаж ирснийхээ дараа Юй Шячю эмэгтэйчүүд хүүхэд нялхсын эрүүл мэндийн асуудлын хүрээнд эрүүл мэндийн салбарын зохион байгуулалтыг гүнзгий ахиулж, өндөр настан, хүүхэд нялхсын эрүүл мэндийг хамгаалсан.

Төлөөлөгч Юй Шячю:

- Чанжян тосгон шинэ боломжуудыг ашиглах ёстой. ХКН-ын ХХ их хурлаар эрүүл мэндийн талыг дурдлаа. Чанжян тосгон ч мөн хөдөө аж ахуй, аж үйлдвэрээс эхлээд эрүүл мэндийн шинэ төлөвлөгөө хүртэл чинээлэг хөгжлийн замд эрүүл мэндийн баталгаа хангах болно. Ард түмнийхээ амьдралын баталгааг дээшлүүлж, залуучуудыг маань тосгондоо хувь нэмрээ оруулахад тусалж, тосгоны ахмад настнуудын аз жаргалын мэдрэмжийг нэмэгдүүлнэ. Мөн бидний хөгжлийн ололт амжилтыг хуваалцана. Иймд эдгээр нь цаашид анхаарлаа хандуулах ёстой зүйлс болно гэжээ. 

Жянсү мужийн Жанжяган хотын Чанжян тосгоны оршин суугч Фэнь Юйшян хэлэхдээ:

- Бид чөлөөт цагаараа тосгоны иргэдийн үйл ажиллагааны төвд ирж сонин уншиж, ярилцаж, хөөрөлддөг. Өдрөөс өдөрт амьдрал маань тав тухтай болж байна гэжээ.

 Тосгоны иргэдийн аз жаргал "Бодит үйл явдал" бүрээс үүсэлтэй. Чанжян тосгоны Намын хороо 2014 оноос хойш жил бүр "Ард түмний амьжиргааны 10 бодит үйл явдал"-ыг боловсруулж, хүнд өвчний эрүүл мэндийн даатгалд хамруулж, тосгоны иргэд, ажилчдын хүүхдүүдийг сургуульд сургах  асуудлыг шийдвэрлэж, бороо, бохирын усыг цэвэрлэх ажлуудыг сайтар хийв.

Ийнхүү Юй Шячю тосгоны иргэдтэй хамт тосгон нь хүчирхэгжиж, ард иргэд нь чинээлэг байх "Чинээлэг үлгэр жишээ"-г бүтээж байна.

 Тэрээр мөн “Намын ХХ их хурлын үзэл санааг хэн бүхэн мэдэх ёстой. Ингэснээр бид нэгдэж, зорьсон зорилгынхоо төлөө хүчээ нэгтгэн зүтгэн тэмүүлэх болно” гэж  итгэл дүүрэн хэлнэ.

Найруулагч: .
Эх сурвалж : Синьхуа
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл