solongonews
Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт, бизнес эрхлэлтийг дэмжих сарын үйл ажиллагаа зохион байгуулна
2022-04-19 16:28
2022 онд их, дээд сургууль төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт, бизнес эрхлэлтийг дэмжих бодлогыг сурталчлах сарын үйл ажиллагаа зохион байгуулна.

Хятадын Боловсролын Яамны цахим хуудсанд мэдээлснээр их, дээд сургууль төгсөгчдийн ажлын байрыг бүрэн дүүрэн, чанартай болгох, хөдөлмөр эрхлэлт, бизнес эрхлэлтийг дэмжих бодлогыг сурталчлах зорилгоор 03-р сард Хятадын Боловсролын Яамнаас “2022 онд их, дээд сургууль төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт, бизнес эрхлэлтийг дэмжих бодлогын сурталчлах сарын үйл ажиллагааг өрнүүлэх тухай мэдэгдэл” (Цаашид “Мэдэгдэл” гэж товчлох)-ийг нийтэлсэн байна.

Уг үйл ажиллагаа нь их, дээд сургууль төгсөгчдийн анхан шатны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хувиараа хөдөлмөр эрхлэх, цэрэгт мордох, цэрэгт татагдах, их, дээд сургууль төгсөгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр төв болон орон нутаг, их дээд сургуулиас гаргаж буй бодлогыг танилцуулах арга хэмжээ болно. Уг үйл ажиллагаа доорх 4 талын агуулгыг хамарсан байна.

Нэг. Бодлогын бодит агуулгыг хэвлэн тараана. Боловсролын Яамнаас “Их, дээд сургууль төгсөгчдийг хөдөлмөр эрхлэлтийн үндсэн бодлого”, “Их, дээд сургууль төгсөгчдийн хувиараа хөдөлмөр эрхлэх бодлого”, “Их, дээд сургууль төгсөгчдийн цэрэгт мордох тухай бодлого”, “Их дээд сургууль төгсөгчдөд зориулсан ажил олгох үйлчилгээ үзүүлэх бодлого зэргийг хэвлэн тараасан байна. Орон нутгийн боловсролын газар, коллеж, их дээд сургуулиуд орон нутгийн сургуулийн хөдөлмөр эрхлэлтийн бодлогын бодит нөхцөл байдалд тулгуурлан үндэсний болон орон нутгийн төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн бодлогын тухай ойлголт авах зорилгоор зурагт хуудас хэвлэх, гарын авлага найруулах тархаах зэрэг аргачлалуудыг ашигласан байна.

Хоёр. Бодлогын тухай тайлбар хийх явдлыг ахиулсан байна. Боловсролын Яамнаас “24365 Интернэт + Хөдөлмөр эрхлэлтийн удирдамж” олон нийтийн халамжийн шууд нэвтрүүлгийн сургалтаар их дээд сургууль төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт, бизнес эрхлэхэд баримталж буй бодлогыг гүнзгийрүүлэн тайлбарлах зорилгоор тусгай сэдвүүдийг дэвшүүлэн ажиллаж байна. Орон нутгийн боловсролын газраас коллеж, их дээд сургуулийн төгсөгчдийг төрийн халамжийн шууд дамжуулалтын сургалтад хамруулахаар хичээн ажиллах хэрэгтэй гэж шаардсан байна.

Гурав. Онлайн үйлчилгээг нэвтрүүлнэ. Боловсролын Яамнаас “ 2022 оны их,дээд сургууль төгсөгчдийн бизнес эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа” сэдвийг төрийн портал дээр гаргаж, орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг танилцуулах зорилгоор сурталчлах үйл ажиллагааны тусгай булан зохицуулна. Орон нутгийн боловсролын газар, коллеж, их дээд сургуулиуд Вичат зэрэг платформыг сайн ашиглаж, төгсөгчдөд тусгай хуудас нээж, сурталчилгааны видео байршуулж, онлайнаар холбогдох бодлогыг ойлгоход илүү дөхөм болгох хэрэгтэй гэж шаардлага тавьсан байна.

Дөрөв. Сургуулийн хүрээн дэх сурталчилгааг зохион байгуулах ажлыг бэхжүүлнэ. “Төрийн хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг сургуульд буй оюутнуудад танилцах” үйл ажиллагааг явуулж, орон нутгийн боловсролын газар, коллеж, их, дээд сургуулиуд орон нутгийн хүний нөөц, нийгмийн хамгааллын хэлтсийн хариуцлагатнуудыг урьж, тусгай лекц уншиж, их, дээд сургууль төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний бодлого, арга хэмжээг танилцуулах ажлыг санаачлан зохион байгуулна.

“Мэдэгдэл”-д байгууллагын удирдлагыг чангатгах, бүх бүс нутгийн их, дээд сургуулиуд бодлого сурталчлах сарын үйл ажиллагааг хаврын улирлын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн чухал ажил болгон анхаарал хандуулахыг шаардсан байна. Орон нутгийн боловсролын байгууллагууд хүний нөөц, нийгмийн хамгаалал болон бусад хэлтсүүдтэй нягт хамтран ажиллаж, төрийн ажил эрхлэлтийн бодлогыг их дээд сургууль төгсөгчдөд түлхүү чиглүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлыг ахиулах хэрэгтэй байна. Үйл ажиллагааны үр нөлөөг анхаарч, бүх бүс нутгийн коллеж, их, дээд сургуулиуд бодлого сурталчлах үйл ажиллагааг оюутны хотхонд нэвтрүүлэх, хүндрэлтэй үед туслах ажилтай нягт уялдуулж, ажил эрхлэлтийн ажилтнуудын урам зоригийг бүрэн дайчлан, зохион байгуулалтын хэлбэрийг шинэчилж, өргөн хүрээ цартай сурталчилгаа, үнэн зөв сурталчилгаа хийхийг шаардсан байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл