

Монгол Улсын сар шинэ тун удахгүй болох гэж бутай холбоотой Монголын иргэд сар шинийн хүнсээ бэлдэж эхэлсэн байна. Эрээн хотын Хаоган жимс, хүнсний ногоо, тосны экспорт импортын ХХК-иар Хятадын алим, жүрж, лийр, гадил зэрэг жимсний төрөл болон бөөрөнхий сонгино, төмс, улаан лооль зэрэг хүнсний ногоо Монгол Улсад ихээр экспортлогдож байгаа. Эрээн хотын Хаоган жимс, хүнсний ногоо, тосны экспорт импортын ХХК-иас танилцуулснаар, Эрээн хотын хамгийн томоохон жимс хүнсний ногоо оруулж гаргах худалдааны компанийн хувьд эдүгээ өдөр бүр бараа тээврийн 12 машин 300 гаруй тоннын жимс хүнсний бүтээгдэхүүнийг Монгол Улсын Улаанбаатар хот руу экспортолж байна. 2016 онд экспортолсон жимс хүнсний ногоо 100 мянган тоннд хүрч, энэ оны 1-2 дугаар сард экспортолсон бараа тээвэр 18 мянган тоннд хүрчээ.
