solongonews
Хэрэглээний жижиглэнгийн худалдааны хэмжээ 39.2 их наяд юаньд хүрэв
2021-01-29 17:29
Хэрэглээний жижиглэнгийн худалдааны хэмжээ 39.2 их наяд юаньд хүрэв.

Худалдааны яамнаас 01-р сарын 29-нд зохион байгуулсан 2020 оны үйлдвэр худалдааны ажил, үйл ажиллагааны талаарх хэвлэлийн бага хурлын үеэр Худалдааны яамны холбогдох хариуцлагатан танилцуулахдаа, 2020 онд, Хятадын хэрэглээ тогтвортой сэргэж, гадаад худалдаа дахин шинэ дээд амжилт тогтоосон бөгөөд гадаад хөрөнгө оруулалтыг авч ашигласан хэмжээ нэмэгдэн, "13-р таван жил"-ийн төлөвлөгөөн дэх худалдаа, үйлдвэрийн хөгжил бүрэн дүүрэн амжилттай дууссан гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, 2020 онд нийгмийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 39.2 их наяд юаньд хүрсэн бөгөөд эцсийн хэрэглээ нь ДНБ-ний 54.3% -ийг эзэлсэн бол хэрэглээ нь эдийн засгийн тогтвортой үйл ажиллагааны "тулгуур хүчин" хэвээр байна. Үүнд автомашины борлуулалт дараалан 12 жил дэлхийд нэгдүгээрт жагсаж байна. Бодит бүтээгдэхүүний онлайн жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ ч өнгөрсөн оны мөн үеэс 14.8% -иар өсч, дараалан 8 жил дэлхийн хамгийн том онлайн жижиглэнгийн худалдааны зах зээл болжээ.

Гадаад худалдаа шинэ дээд амжилт тогтоов. Бүтэн жилийн бараа бүтээгдэхүүний импорт, экспортын хэмжээ 32.2 их наяд юаньд хүрсэн нь 1.9% -иар өссөн үзүүлэлт бөгөөд нийт цар хэмжээ болон олон улсын зах зээлд эзлэх хувь хэмжээ хоёулаа түүхэн шинэ амжилт тогтоожээ.

2020 онд Хятадын авч ашигласан гадаад хөрөнгө оруулалт эерэг өсөлт үзүүлсэн. Бүтэн жилийн туршид бодитой авч ашигласан гадаадын хөрөнгө оруулалт бараг 1 их наяд юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 6.2% -иар өсөн нэмэгдэж, дэлхийн хамгийн том гадаадын хөрөнгө оруулалтыг татах орон болжээ. Гадаадын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа эмх цэгцтэй хөгжиж, “Бүс ба зам” дагуух орнуудын хөрөнгө оруулалт 18.3% -иар өссөн байна. 2020 оны эцэс гэхэд, хилийн чанад дахь эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны бүсүүд нийт 309.4 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийсэн нь тухайн орон нутагт 373 мянган ажлын байр бий болгожээ. 

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл