solongonews
18 дахь удаагийн Азийн спортын наадмын хаалт боллоо
2018-09-03 10:18
18 дахь удаагийн Азийн спортын наадмын хаалт Индонезийн Жакарта хотод 09-р сарын 02-ны өдөр болж өнгөрлөө.

 Хятадын баг тамирчид 132 алт, 92 мөнгө, 65   хүрэл, нийт 289 медалийн амжилтаар Азийн наадамд 10 дахь удаагаа  тэргүүлж, Япон   2, БНСУ 3, зохион байгуулагч Индонез улс 4-р байранд орлоо.      

  Мөн өдрийн орой "тэмдэглэх, талархах" сэдэвт   хаалтын ёслол болж, Индонезийн ард түмний Азийн наадмыг амжилттай зохиосон баяр   бахдал, Азийн тамирчдын энэ наадмаар гаргасан спортын төлөөх хичээл зүтгэл,   эрэмгий зоригийг нээн харуулсан юм. 2022 оны Азийн спортын наадмыг зохион   байгуулах Хятадын Ханжөү хот Азийн спортын наадмын далбааг хүлээн авч,   "Ханжөүгийн 8 минут"-ын уран сайхны тоглолт хийжээ. 
  2018 оны Азийн спортын наадам 8-р сарын   18-наас 9-р сарын 2 хүртэл Индонезийн Жакарта, Плембан боомтод болж, Азийн 45   улс орон, бүс нутгийн 10 мянга гаруй тамирчин 40 том төрөл, 67 салбар төрөл, 465   жижиг төрлийн тэмцээнд аваргын төлөө өрсөлдсөн юм. 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл