solongonews
Урад нутагт номын өргөө байгуулах ёслол боллоо
2019-06-11 10:43
Урад нутагт номын өргөө байгуулах ёслол боллоо

      Өвс ногоо халиурч өнгийн цэцэг мяралзсан өнтэй зуны дэлгэр сард буюу 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өндөр сүрлэг Монь уулын ард хормойд өргөн уудам Урад нутгийн Баянчандмань сумын Өлзийт багт нэгэн сайхан баяр болсон юм. Энэ өдөр Баяннуур хотын Урадын хойд хошууны Баянчандмань сумын нутаг – Зүрхийн хоолой хэмээх нутагт байрладаг Зүрхийн хоолой бага сургуулийн нэг ангийн сурагчид эх сургуулийнхаа 60 жилийн ойг дурсгах номын өргөө байгуулах ёслол зохион байгуулсан байна.

Зүрх хоолой бага сургууль бол 1960 онд байгуулагдаж, 1973 онд Баянчандмань нэгдлийн бага сургууль болон Гэрэлт одон мал аж ахуйн талбайн бага сургууль гэсэн хоёр сургууль болсон байна.

60 настай тус сургуульд суралцаж байсан хүмүүс 2017 оноос эхлэн хоёр жил гаруйн хичээл зүтгэлээр “Зүрх уулын хормойд” нэртэй ном хэвлүүлэн гаргаж, “Зүрх хоолой бага сургуулийн бууц” нэртэй хөшөө босгон, өнөөдөр Зүрхийн хоолой бага сургуулиа дурсган номын өргөө байгуулаад байна.

Хүн зондоо оюуны шим хүртээх зорилготой байгуулагдсан тус номын өргөөнд шинэ ном байхаас гадна, хүмүүс өөрийн хадгалж байсан хуучин үнэт номоо бэлэглэж, нийт 30 мянга гаруй юаний 1008 ном сэтгүүлтэй болсон байна.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Өвөр Монголын Одон Телевиз
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл