solongonews
Хятадын интернэт эмнэлэг 1600-г давав
2021-08-18 15:49
Коронавирус цар тахал дэгдсэнээс хойш интернэтийн эмчилгээний үйлчилгээ хурдтай хөгжлөө.

Коронавирус цар тахал дэгдсэнээс хойш, интернетийн эмчилгээний үйлчилгээ хурдтай хөгжлөө. Эрүүл мэндийн үндэсний хорооны гаргасан статистик мэдээгээр 2021 оны 06-р сар хүртэлх байдлаар Хятадын интернет эмнэлэг 1600-аас давсан бөгөөд онлайн болон оффлайн нэгдсэн эмчилгээний үйлчилгээний загварыг анхны алхамд бүрдүүлжээ.

Саяхан Бээжингийн Шехэ эмнэлэг үндэсний анхны интернет эмнэлгийн менежментийн техникийн дүрэм журмыг боловсруулан гаргажээ. Одоогийн байдлаар 36 тасаг, 1200 гаруй эмч нарт интернэт оношnлгоо, эмчилгээ хийх зөвшөөрлийг олгосноор онош нь тодорхой, биеийн байдал нь тогтвортой өвчтөнүүдийг онлайнаар оношлох, эмчлэх, эм өгөх зэрэг үйлчилгээ үзүүлж байна. Өнөөг хүртэл давхацсан тоогоор 60 мянга гаруй өвчтөнд үйлчилсэн байна.

Сүүлийн жилүүдэд олон газрын улсын эмнэлгүүд интернет эмнэлэг нээж, холбогдох эмчилгээний зардлыг эмчилгээний даатгалд аажмаар хамруулж байгаа нь өвчтөнүүдийн өвчнөө үзүүлэхэд дөхөм болсноос гадна ажилтнуудын төвлөрлийг багасгаж, халдвар тараах байдлыг бууруулж чадсан байна. Статистикийн мэдээгээр 2020 онд Эрүүл мэндийн үндэсний хорооны дэргэдэх 44 эмнэлэг өвчтөнүүдэд интернэт зөвлөгөө өгсөн тоо 2019 оны мөн үеэс 17 дахин, гуравдагч талын платформ дээрх интернет зөвлөгөө өгсөн тоо 20 дахин нэмэгджээ. Хиймэл оюун ухаан, 5G технологийн хөгжлийг дагаад зайны эмчилгээ өргөнөөр ашиглагдаж байна. Одоогийн байдлаар зайны эмчилгээ бүх орон нутгуудын хотын түвшний эмнэлгүүд, шяний түвшний эмнэлгүүдийг 90 хувь хамруулж, буйд бөглүү бүсийн өвчтөнүүд үүдэн дээрээ өндөр чанартай эмчилгээний үйлчилгээ авах боломжтой болжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл