Энэхүү багцад 1 алтан дурсгалын зоос, 1 мөнгөн дурсгалын зоос орсон бөгөөд эдгээр нь бүгд БНХАУ-ын хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болох юм. Уг дурсгалын зоосны нүүрэн талд БНХАУ-ын төрийн сүлд, улсын нэр, оныг нийтэлжээ.
3 гр хэмжээтэй алтан дурсгалын зоосны ар талд байгаа хээ нь НҮБ-ын 2020 оны биологийн олон янз байдлын бага хурлын гол элемент болох бөгөөд "НҮБ-ын 2020 оны биологийн олон янз байдлын бага хурал"-ын хятад хэл дээрх бичвэр, англи хэл дээрх бичвэрийг сийлж хэвлэсэн байна. 15 гр хэмжээтэй мөнгөн дурсгалын зоосны ар талд байгаа хээ нь НҮБ-ын 2020 оны биологийн олон янз байдлын бага хурлын лого бөгөөд мөн "НҮБ-ын 2020 оны биологийн олон янз байдлын бага хурал" гэсэн хятад, англи хэл дээрх бичвэрийг хэвлэсэн байна.
