solongonews
Инновацын геологийн хэв загвар дорнод руу шилжиж байна
2020-04-08 21:37
Инновацын геологийн хэв загвар дорнод руу шилжиж байна.

Дэлхийн оюуны өмчийн эрхийн байгууллагаас 07-нд тайлан гаргаж, 2019 онд Хятад улс анх удаа тус байгууллагаар дамжин олон улсын патентын өргөдөл гаргадаг хамгийн том эх үүсвэр болсон АНУ-ыг давлаа гэжээ. Дэлхийн оюуны өмчийн эрхийн байгууллагын ерөнхий захирал Франсис Гурри хэлэхдээ, энэ бол түүхэн үйл явдал бөгөөд инновацын геологийн хэв загвар дорнод руу шилжиж байгааг харуулж байна гэжээ.

Дэлхийн оюуны өмчийн эрхийн байгууллагаас 07-ны өдөр нийтэлсэн тайланд, 2019 онд Хятад улс Дэлхийн Оюуны өмчийн эрхийн байгууллагын “патентын хамтын ажиллагааны гэрээ”-ний системээр дамжуулан, нийт 58990 олон улсын патентын мэдүүлгийг дэвшүүлсэн нь дэлхийд нэгдүгээрт оржээ. АНУ 57840 өргөдлөөр дэлхийд хоёрт жагсаж, Япон, Герман, БНСУ гурав, дөрөв, тавдугаарт жагсжээ. Энэ бол 1978 онд “Патентын хамтын ажиллагааны гэрээ” ажиллуулснаас хойш АНУ тэргүүлж чадаагүй анхны тохиолдол болсон юм гэжээ.

2019 онд дэлхийн хэмжээнд 265800 олон улсын патентын мэдүүлэг өргөдөл гаргасан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.2 хувиар нэмэгджээ. Гурри хэлэхдээ, инновацийн нэмэгдэл нь хүн төрөлхтөнд ашиг тустай шинэ эм бэлдмэл, шинэ мэдээлэл холбооны технологи болон дэлхий нийтэд тулгарч буй сорилтыг шийдвэрлэх шинэ төслүүд төрж бий гэсэн үг юм гэжээ. 

Найруулагч: hurtsaa
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл