solongonews
Гаалийн татварыг нэмэх Хятадын барааны жагсаалтыг нийтлэв
2018-04-04 10:11
Синьхуа агентлагийн мэдээлснээр 03-нд АНУ-ын Худалдааны төлөөлөгчдийн Тамгын газар ”301 тоот шалгалт”-ын дүнг гаргаж, гаалийн татварыг нэмэх Хятадын барааны жагсаалтыг нийтэлсэн байна.

 Үүнд, жил бүр Хятадаас импортолж буй  50 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн хамрагджээ. АНУ-ын Худалдааны төлөөлөгчдийн тамгын газрын мөн тухайн өдрийн  мэдэгдэлд Хятадын 1300 гаруй төрлийн барааны гаалийн татварыг 25  хувиар нэмэгдүүлж, голдуу мэдээлэл, холбооны технологи, сансар огторгуй, робот,  эм эмнэлэг, машин механик зэрэг салбарын бүтээгдэхүүнийг хамруулахыг санал  болгож байна гэж тэмдэглэсэн байна.

Мэдэгдэлд: 05-р сарын 11-нээс өмнө, Америкийн Худалдааны  төлөөлөгчдийн тамгын газарт хандан тус жагсаалтын агуулга, татварын хэмжээний  тухай саналаа бичгээр өгөхийг олон нийтэд мэдэгдэж байна  гэсэн байна.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл