Энэхүү үзэсгэлэн яармаг “Тал нутгийн шинэ торгоны замын аж ахуйн бүсийг бүтээн байгуулж, тал нутгийн мал аж ахуйн шинээр санаачлан бий болгосон брэндийг өргөнөөр хөгжүүлэх, мал аж ахуйн шинжлэн судлах мэргэжлийн шинийг санаачилсан ололт амжилтын солилцоог ахиулах” гол сэдэв болгосон байна.
Энэ удаагийн яармаг гурван өдрийн хугацаатай явагдсан ба Өвөр Монгол орны дотоод гадаадын, мөн Монгол Улсын Засгийн газар, мал аж ахуйн салбарын аж ахуйн нэгж, их дээд сургууль, шинжлэх ухаан мэргэжлийн судалгааны байгууллага нэгжүүд оролцсон байна.
Мөн үйл ажиллагааны үеэр тал нутгийн мал аж ахуйн шинээр санаачилсан олон нийтийн үйлчилгээний тавцан болон тухайн газрын цахим худалдааны тавцанд суурьлан Өвөр Монгол орны дотоод гадаадын мал аж ахуйн бүтээгдэхүүний холбогдох цахим худалдааны тавцантай хамтран ажиллаж, сурталчлан түгээн дэлгэрүүлэх, цахим худалдаагаар бүтээгдэхүүний борлуулалтыг ахиулах зэрэг цуврал арга хэмжээнүүд зохион байгуулах болно.
