Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 03-р сарын 02-нд Ираны Гадаад хэргийн сайд Абдуллахянтай хүсэлтийн дагуу утсаар ярив.
Абдуллахян хэлэхдээ, Иран Хятадын тал иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг ахиулахад Ираны тал тууштай баримталж байна. Хоёр тал улс төрийн харилцан итгэлцлээ цаашид бататгаж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр орны хамтын ажиллагааны иж бүрэн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ёстой. Ираны тал Хятадын талтай нягт хамтран ажиллаж, Афганистаны хөрш орнуудын Гадаад хэргийн сайд нарын III уулзалтыг амжилттай зохион байгуулахад Хятад улсыг бүх талаар дэмжихэд бэлэн байна.
Ван И хэлэхдээ, хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтын дагуу, хоёр орны олон салбар дахь бодит хамтын ажиллагааг ахиулж, Хятад, Ираны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй гүнзгийрүүлэхэд Хятад улс бэлэн байна. Хятад улс хөрш орнуудын давуу талыг бүрэн ашиглаж, Афганистаны урт хугацааны энх тайван, тогтвортой байдлыг хэрэгжүүлэхэд эерэг үүрэг гүйцэтгэхийн тулд Афганистаны хөрш орнуудын Гадаад хэргийн сайд нарын III уулзалтыг цаг тухайд нь зохион байгуулах болно гэжээ.
Абдуллахян хэлэхдээ,Ираны цөмийн асуудлаарх иж бүрэн хэлэлцээрийн хэрэгжилтийг сэргээх тухай хэлэлцээний сүүлийн үеийн ахиц дэвшлийг танилцуулж, талууд ихэнх асуудлаар зөвшилцөлд хүрч, Ираны тал үүнд нааштай хүчин чармайлт гаргаж, мөн Ираны талын зүй ёсны асуудалд талууд анхаарал хандуулж, шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна. Ираны тал Ираны цөмийн асуудлаарх Хятадын тал гүйцэтгэсэн бүтээлч үүргийг өндрөөр үнэлж, Хятадын талтай хэлхээ холбоо, зохицуулалтаа үргэлжлүүлж,сайн үр дүнд хүрэх хэлэлцээг хамтаар ахиулахад бэлэн байна гэжээ.
Ван И хэлэхдээ, Ираны цөмийн хэлэлцээ эцсийн шатанд хүрлээ. Талууд үлдсэн асуудлаа зохицуулахад бүх талаар анхаарлаа хандуулж, харилцан уян хатан хандаж, оновчтой шийдэл болон улс төрийн шийдвэр гаргаж, хэлэлцээг амжилттай дуусгахыг хичээх хэрэгтэй. Хятад улс шударга ёсыг баримталж, Ираны цөмийн асуудлыг улс төр, дипломат аргаар зохицуулахыг тууштай ахиулна гэжээ.
Хоёр тал мөн Украины асуудлаар санал солилцсон байна.
Ван И Ираны Гадаад хэргийн сайд Абдуллахянтай утсаар ярив
2022-03-03 11:53
Ван И Ираны Гадаад хэргийн сайд Абдуллахянтай утсаар ярив.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
