Өвөр Монголын Өдрийн Сонины хараан дахь цахим мэдээллийн хэрэгслүүд 4 дүгээр сарын 5-ны өдөр “ Ирмүүн хөдөлмөрөөс эрхэм амжилт уруу ХКН-ын ХIХ хурлыг угтан ӨМӨЗО-ны 70 жилийн ойн баяраа тэмдэглэе" гэсэн нэгдсэн гарчгийн дор тусгай мэдээлэл хийж эхлээд байна. Үүний зэрэгцээ Өвөр Монголын Өдрийн Сонин болон Ардын өдрийн сонины хамтран хийсэн бүтээл “Өвөр Монголын “Арван хүлгийн зураг”-ыг танд бэлэглэе” нэртэй мэдээлэл нийтэлсэн байна. Ингээд ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх ажлыг мэдээлэх үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлжээ. 5-р сарын 7-ны өдөр Өвөр Монголын Өдрийн Сонины монгол, хятад хэвлэл болон бусад мэдээллийн хэрэгслүүд 70 жилийн ойг тэмдэглэх мэдээллээ нийтлэх болно.
Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны 30 гаруй мэдээллийн хэрэгсэл ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх ажлыг тал бүрээс нь харуулж мэдээлэх юм.
Өвөр Монголын Өдрийн Сонин ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх ажлыг мэдээлэх ажлаа эхлүүллээ
2017-04-07 00:53
Өвөр Монголын Өдрийн Сонин ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх ажлыг мэдээлэх үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Найруулагч: С. САРАНЧИМЭГ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
