Хятадын импортын Ⅴэкспо 10-ны өдөр өндөрлөв. Хаалтын хэвлэлийн бага хурал дээр Хятадын Олон улсын импортын экспогийн товчооны орлогч захирал Сүнь Чэнхай танилцуулахдаа "Энэ жилийн экспо нь амжилт, үр өгөөжтэй байх хүсэн хүлээсэн зорилтыг биелүүлсэн бөгөөд нэг жилийн дотор 73.52 тэрбум ам.долларын арилжаа хийхээр төлөвлөсөн нь өмнөх хуралдаанаас 3.9 хувь өссөн үзүүлэлт юм" гэжээ.
Мөн тэрээр "Энэ жилийн экспод нийт 145 улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагууд оролцсон байж, 284 дэлхийн топ 500 аж ахуйн тэргүүлэх байгууллагууд жагссан аж ахуйн нэгж оролцсон нь өмнөх хугацааны тооноос давсан байна. Мөн 127 улс орон, бүс нутгийн 2800 гаруй аж ахуйн нэгж байгууллагын бизнес үзэсгэлэнд оролцож, 438 төлөөлөгч шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи, шинэ үйлчилгээг үзүүлсэн нь өмнөх түвшнээс ч давсан байна".
Анх удаа ашиглагдсан импортын экспогийн цахим дата платформд 368 техник тоног төхөөрөмжийн бизнесийг онлайнаар татан оролцуулав. "Засгийн газар + зах зээл"-ийн хөгжлийн чиглэлийг баримтлан энэ жилийн экспо 39 худалдааны бүлэг, 600 шахам худалдааны групп байгуулж, 4 аж үйлдвэрийн худалдааны бүлэг, 100 шахам аж үйлдвэрийн худалдааны бүлгүүдийг зохион байгуулж чаджээ.
Экспогийн үеэр 60 гаруй аж ахуйн нэгж 6 дахь удаагийн экспогийн оролцооны гэрээнд гарын үсэг зурсан нь долон улсны бизнес эрхлэгчид экспог улам бүр хүлээн зөвшөөрч, Хятадын зах зээлд улам бүр итгэлтэй байгааг бүрэн харуулж байна.
Хятадын Худалдааны яамны дэд сайд Шэнь Чюпин хэлэхдээ "Сүүлийн 5 жилд импортын экспогийн чанар, үр өгөөж тасралтгүй сайжирч, олон улсын худалдан авалт, хөрөнгө оруулалтыг дэмжих, ард түмний солилцоо, нээлттэй хамтын ажиллагааны дөрвөн гол платформын үүргийг байнга тодотгож, дэлхийн нээлттэй эдийн засгийг бүтээн байгуулах, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулахад хувь нэмрээ оруулж байна. Хятадын эдийн засгийн уян хатан чанар,өргөн орон зай болон боломж, урт хугацааны сайн суурь нь өөрчлөгдөхгүй байгаа хэвээр байна" гэлээ.
