Уламжлал болон зохион байгуулагдаад 3 дахь жилийн нүүрээ үзэж байгаа олон улсын монгол бөхийн “Алтан бүс”-ийн тэмцээн энэ оны 11 дүгээр сарын 5-ны өдөр ӨМӨЗО-ны Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны спортын ордонд болно.
Тэмцээнд Өвөр Монголын Баярбаатар, М.Соёл, Цагаанзаан, Батжаргал, Алтансүх, Алтаншаа, Өлзийбаатар зэрэг шилдгийн шилдэг бөхчүүд оролцох ба Монгол Улсын Бүрэнтөгс, Батсуурь, Пүрэвдагва зэрэг бөхчүүдээр манлайлсан улс орны алдар цолтой 256 бөхийн уран мэх, хүч чадлыг гайхуулсан сонирхолтой барилдаан болно. Бээжин хотын Эрэн Зууны Ажнай соёл зуучийн компани тэмцээнийг зохион байгуулах юм. Олон улсын монгол бөхийн “Алтан бүс”-ийн тэмцээний 2015 онд Ч.Санжаадамба, 2016 онд Бүрэнтөгс нар “Алтан бүс”-ийн эзнээр тодорсон бол 2017 оны “Алтан бүс”-ийн эзэн хэн байх бол?
