solongonews
Ногоон буурцагны кекс
2016-07-05 11:16
Буурцагны кекс хийж суръя.

Орц:

200 грамм ногоон буурцаг, 20 грамм ургамлын тос, 30 грамм шар тос, 50 грамм элсэн чихэр, 20 грамм чихрийн зуурмаг /мальтоз/, 20 грамм ус.

Хийх явц:

1. Буурцгаа 12 цагаас дээш хугацаанд дэвтээнэ. Ногоон буурцгаа гараараа үрж хальсална.

2. Материалиа бэлтгэнэ. Шар тос байхгүй бол амтгүй ургамлын тос хэрэглэвэл сайн.

3. Ногоон буурцагтаа бага зэрэг ус нэмнэ. Дараа нь хагас цаг гаруй жигнэж болгоод халбагаар зуурмаг болгоно.

4.  Шар тосоо тогоондоо хийж хайлуулаад зуурмаг болгосон ногоон буурцгаа хийж зөөлөн галаар хуурч хутгана.

5. Таван минутын дараа элсэн чихэр, чихрийн зуурмаг нэмж үргэлжлүүлэн хуурч хутгана. Чихэр, буурцгийн зуурмагаа бүрмөсөн холилдсоны дараа гаргаж бэлэн болгоно.

6. Буурцгийн жан болон ногоон буурцгийн зуурмагийг 1:2 харьцаатай хийнэ. 25 грамм кекс хийхэд 8 грамм буурцгийн жан, 17 грамм ногоон буурцгийн зуурмаг хэрэглэнэ.

7. Ногоон буурцагны зуурмагийн хэмжээг зөв тохируулна.

8. Улаан буурцагны жангаа ногоон буурцагны зуурмагт хийж хутгана.

9. Дараа нь өөрийн дуртай хэлбэр төрхийг гаргаж дарна.

10. Улаан буурцагт дургүй бол бүгдийг нь ногоон буурцгийн зуурмагаар хийсэн ч амттай болно.

11. Дөрвөлжин нь ногоон буурцгийн кекстэй илүү адил.

Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : Солонго сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл