Энэ сарын 15-ны өдрийн 10 цаг 41 минутад Хөххотын төмөр замын товчооны D6767 ээлжийн хурдны галт тэрэг Ордос өртөөнд товлосон цагтаа хүрсэн байна. Энэ нь Ордос хот хурдны галт тэрэггүй байсан түүхэнд цэг тавьж, Ордос хотын төмөр замын тээвэр шинэ цаг үед орсныг харууллаа.

ӨМӨЗО-ны Засгийн газар, Хятадын төмөр замын товчоо болон ХКН-ын Ордос хотын хороо, Засгийн газрын хамтын хичээл зүтгэлээр энэ оны 4 дүгээр сарын 28-ны өдөр туршилтад явуулахад бэлэн болж, 5 дугаар сарын 15-ны өдөр туршилтын ажлыг амжилттай хийж, ашиглалтад орлоо. Тус галт тэрэг албан ёсоор ашиглалтад орсноор Хөххот, Бугат, Ордос, Жинин хот хооронд зорчиход зарцуулах цаг хугацааг хэмнэж, бүс нутгийн эдийн засгийн чанартай түргэн хөгжилд нөлөөлж, Хөххот, Бугат, Ордос, Жининий аж ахуйн бүсийг бүтээн байгуулахад маш чухал ач холбогдолтой юм.
