solongonews
Амьжиргааны түвшин доогуур бүс нутгийн иргэдийн орлого өсөв
2019-11-14 15:34
Эхний гурван улиралд амьжиргааны түвшин доогуур бүс нутгийн иргэдийн орлого 8 хувиар өсөв.

Хятадын статистикийн хороо энэ сарын 11-нд нийтэлсэн тоон үзүүлэлтээс харахад, эхний гурван улиралд амьжиргааны түвшин доогуур бүс нутгийн хөдөө тосгоны иргэдийн цэвэр орлого 8163 юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 10.8 хувиар өссөн байна.

Үүнд, үнэ ханшийн нөлөөллийг эс тооцвол бодит өсөлт нь 8 хувьд хүрсэн буюу бодит өсөлтийн хурдаараа Хятадын хөдөө тосгодоос 1.6 хувиар илүү үзүүлэлттэй гарчээ.

\Хятадын статистикийн хорооны өрхийн судалгааны албаны ахлах статистикч Ү Вэй: “2019 он нь ядуурлаас гаргах бодлогын хэрэгжилтийн чухал он болно. Энэ онд олон бүс нутгийн холбогдох албан байгууллагууд ядуурлаас ангижрах ажлын хариуцлагаа улам бүр чангатгах, ялангуяа амьжиргааны түвшин нэн доогуур бүс нутгийг ядуурлаас гаргахад анхаарлаа хандуулж ажиллаж байна” гэлээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл