solongonews
Жэки Чаны шинэ кинонд монгол амьдрал гарна
2016-07-27 10:00
Жүжигчин Жэки Чаны тоглосон инээдмийн адал явдалт ”Skiptrace” хэмээх шинэ кино энэ сарын 22-нд БНХАУ-д нээлтээ хийв.

Сонирхолтой нь тус кинонд Өвөр Монголд очдог хэсэг гардаг. Монгол бөх, монгол дээл, монгол архи, монгол бүжиг, монгол наадам гээд монгол амьдралыг харуулжээ.Адал явдалт инээдмийн энэхүү кино гол баатар мөрдөгч Бенни Блек (Жэки Чан) мафийн босс Виктор Вонгийн гараас зээ охиноо аврахаар явж байгаагаар эхэлнэ. Мөрийтэй тоглоомд хамаг хөрөнгөө алдаж, өр ширэнд баригдсан дампуу залуу Коннор Уотс (Жонни Ноксвилл) түүнтэй хамт явах бөгөөд мафийн босс алс холын Монголд нуугдсан нь тэдэнд ихээхэн хүндрэл учруулна.Гэмт хэрэгтний гараас зээ охиноо аврахын тулд Блэк  монгол нутгийн мөнх цаст уул нуруу, говь цөлөөр урт удаан, аюултай замыг туулахад хүрч, адал явдал өрнөх юм байна.

Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл