solongonews
Хятад улсын аж ахуйн хөгжил дэлхийн аж ахуйн өсөлтөд маш чухал үйлдэл үзүүлж байна
2019-07-08 17:16
Хятад улсын аж ахуйн хөгжил дэлхийн аж ахуйн өсөлтөд маш чухал үйлдэл үзүүлж байна.

    Хятад улсын аж ахуйн хөгжил дэлхийн аж ахуйн өсөлтөд маш чухал үйлдэл үзүүлж байна— Давосын зуны чуулганы зочид Хятад улсын аж ахуйн тухай ярилцлаа.

- Хятад улсын аж ахуйн хөгжлийн дэлхийн аж ахуйн өсөлтөд үзүүлэх нөлөө маш чухал байдаг. Одоо маш олон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бүгд Хятад улс дахь хөрөнгө оруулалтын хэмжээгээ өргөтгөхийг хүсэж байна гэж Ляонянгийн Далянь хотод явагдаж байгаа 2019 оны Давосын зуны чуулга дээр Мургва Цвийс компаний Ази тив номхон далайн орны орлогч тэргүүлэгч Ли Жин ярьлаа.

Дэлхийн аж ахуйн судсыг барьж байгаа чухал аж ахуйн форумын хувьд тус удаагийн Давосын зуны чуулганы зочид Хятад улсын аж ахуйн хөгжлийн байдалд маш их анхаарал тавихын хамт Хятад улсын дэлхийн аж ахуйн өсөлтийг ахиулах хэтийн төлөвт итгэлтэй байна.

Хятад улсын аж ахуйн тухай гадаадынхны  зүйл бүрийн урьдчилсан жишилт ерээс зогсож өнгөрөөгүй. Гэхдээ Хятад улсын аж ахуй нь маш сайн ололт амжилтаараа гадаадынхны таамаглалд хариулт өгөв. Харин Хятад улсын аж ахуй уруудан доройтно гэдэг жишилт бүгд бурууджээ гэж Жүнхуа группын удирдах зөвлөлийн дарга хэллээ.

   Хятад улсын статистик тоо бүртгэлийн тоо баримтад харуулснаар 2018 оны Хятад улсын нийгмийн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэн борлуулсан нийт хэмжээ 38 мянган тэрбум юаниас давж, өнгөрсөн оны мөн үеэс 9.0 хувиар нэмэгджээ. Хамгийн сүүлийн хэрэглээний зардал нь ДНБ-ний өсөлтөнд 76.2 хувийг эзлэн, хэрэглээ нь 5 жил дарааллан аж ахуйн өсөлтийг ахиулах гол хөдөлгөгч хүч болсон байна. Энэ нь гадаад хөрөнгө мөнгө Хятад улсын зах зээлд хүсэл найдлага тавьж байгаагийн чухал шалтгаан болох бөгөөд Хятад улсын аж ахуйн өсөлтийн тухай гадаадынхны итгэлийг нэмэгдүүлсэн юм.

Майквашын бүх дэлхийн Удирдах Түнш Кевин·Сенайдер:

- Хятад улс мөн л бүх дэлхийн хамгийн их аж ахуйн өсөлтийн онцлог болсоор байна. Дэлхий дахины Хятад улсын зах зээл дэх хэрэгцээ шаардлага нь Хятад улсын дэлхий дахины зах зээл дэх хэрэгцээ шаардлагаас хол давж байна. Учир нь Хятад улсын дотоод дахь хэрэглээний зах зээл асар том бөгөөд жил бүр бас тасралтгүй нэмэгдэн өргөжиж байна гэж хэлэв.

Ань-Юнгийн Хятад улсын тэргүүлэгч, Дажүнхуагийн ахлах түнш Ү Ганпин:

- Сүүлийн үед Хятад улс олон олон бодлого гаргаад аж ахуйн нэгжийн гаалийг хөнгөлөн төлбөрийг бууруулж, гадаадын бизнесийн хөрөнгө оруулалтын хуулийг тогтоогоод гадаадын бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулах хууль ёсны эрх ашгийг хамгаалж байгааг бид олж харлаа. Эдгээр нь бүгд Хятад улсын гадаад нээлтийн эрчмээ цаашид өргөжүүлэхээ тасралтгүй чангатгаж байгааг харуулж буй учраас бид Хятад улсын аж ахуйн  ирээдүйд итгэл дүүрэн байна гэж хэлэв.

Чинхуа их сургуулийн үндэсний санхүүгийн судалгааны хүрээлэнгийн захирал Жао Мин:

- Хэдийгээр одоогийн дэлхийн аж ахуйд маш олон тодорхой бус, тогтвортой бус зүйл тулгарч байгаа боловч зохиомол оюун, автоматчлалт зэрэг мэргэжлийн хөгжил нь Хятад улсын үйлдвэрлэлийн салбар зэрэг аж ахуйд шинэ хөгжилийн аз тохиол олгож байна. Хятад улсын аж ахуйн ирээдүй мөн л маш их хөгжлийн орон зайтай  байна. Энэ нь дэлхийн аж ахуйд үзүүлэх хувь нэмэр болохоор барахгүй, мөн улс орнуудын хөрөнгө оруулагчдын аз тохиол юм гэж хэлэв.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл