Өвөр Монголын анхдугаар удаагийн Аялал жуулчлалын хөгжлийн их хурал
2017-02-08 21:40
Өвөр Монголын анхдугаар удаагийн Аялал жуулчлалын хөгжлийн их хурал боллоо
Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хороо, Засгийн газраас санаачлан зохион байгуулж, Өвөр Монголын Аялал жуулчлалын Товчоо, Хөлөлбуйр хотын Намын хороо, Засгийн газраас хамтран зохион байгуулсан Өвөр Монголын анхдугаар удаагийн Аялал жуулчлалын хөгжлийн их хурал Хөлөлбуйр хотноо эхлэв.

Тус хурал хоёр өдрийн хугацаатай болох бөгөөд хурлын үеэр хуралд оролцох эрхэм зочид Хуучин Барга хошууны цас мөсний аялал жуулчлалын үзэмжийн орон, аялал жуулчлалын өртөөний бүтээн байгуулалт, улсын 5А зэрэглэлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн зэрэг төрөл зүйлийг сонирхохын хамт бүх аймаг хотын аялал жуулчлалын хөгжлийн байдлын тухай санал бодлоо солилцох тайлан хийнэ.


Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх
