Хятадын Коммунист намын 100 жилийн ойн баярын үеэр Бельги, Хятадын эдийн засаг, худалдааны хорооны дарга ДеВитт Бельги дэх Хятадын төв радио, телевизийн сурвалжлагчид өгсөн тусгай ярилцлагадаа:
- Хятадын Коммунист нам ард түмний амьдралыг дээшлүүлэх, Хятадын эдийн засгийг хөгжүүлэхийн төлөө тууштай ажиллаж ирсэн. Хятад улс Хятадын Коммунист намын удирдлага дор олон салбарт гайхалтай амжилтад хүрсэн юм. Хятадын Коммунист Нам Хятадын ард түмний амьдралын чанарыг дээшлүүлэх ажлыг гол үүрэг гэж үзсээр ирсэн. Хятадын эдийн засгийг хөгжүүлэхэд тууштай хандсаар ирсэн. Үүний зэрэгцээ Хятадын Коммунист Нам Хятадын гадаадад нээлттэй байдлыг үргэлжлэн түлхҮҮ дэмжиж, гадаадын хөрөнгө оруулалтыг нээлттэй байлгасаар ирсэн юм. Мөн Хятадын Коммунист намын удирдлага дор Хятад Дэлхийн худалдааны байгууллагад элссэн. Одоо Хятад улс дэлхийн эдийн засагт илүү чухал үүрэг гүйцэтгэж байна. Нэмж дурдахад, Хятадын Коммунист Нам Хятадын ард түмнийг удирдан ядуурлаас гаргахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Хятад улс ядуу буурай орноос дэлхийн хамгийн том эдийн засгийн бүтээн байгуулалт хийж, өндөр технологийн олон салбарт дэлхийд тэргүүлэгч болохыг харсан бөгөөд эдгээр бүх ололт амжилт үнэхээр нүд булаам юм ярьсан байна.
Бельги, Хятадын эдийн засаг, худалдааны хорооны даргаар удаан хугацаанд ажиллаж байсан ДеВитт Хятадад хэд удаа айлчилж байсан бөгөөд Бельги Хятад мөн тэрчлэн Европ, Хятадын харилцааны хөгжлийн талаар гүнзгий сэтгэгдэлтэй юм.
