
Уг хаус нь хэвлэн гаргасан хэсгүүдийг залган байгуулсан биш, харин 3-D хэвлэх машинаар бүтэн хэвээр нь хэвлэснээрээ бусад 3-D хэвлэх техникээр хэвлэсэн барилгаас онцлог болсон байна. Хаус нь хоёр давхар бүтэцтэй, давхар бүр нь 3 м өндөр бөгөөд хаусын хана нь 250 см зузаан бөгөөд 400 хавтгай дөрвөлжин метр талбайтай аж.

45 өдрийн хугацаанд бүх явцыг компьютероор бүтээж байгаа бөгөөд хүчтэй газар хөдлөлтөд тэсвэртэй байх гайхамшгийг бүтээж чадсан байна. Уламжлалт барилгатай харилцуулбал 3-D хэвлэх техникээр хэвлэн гаргасан барилга нь түүхий материалд гамтай, барилгын явц дахь хаягдмал тун бага зэргээс шалтгаалан барилгын зардал ихээр багассан давуу талтай болно.


