ХКН-ын Хайнань мужийн хорооны Суртал ухуулгын хэлтэс зохион байгуулж, Монгол Улсын Улаанбаатар дахь Хятадын соёлын төвөөс гүйцэтгэн явуулсан “2017 Хайнанийн соёлын солилцоо” арга хэмжээ 9 дүгээр сарын 26, 27-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болов. Энэ бол Хятад улсаас “Нэг бүс нэг зам”-ын байгуулалтын хүрээнд түнш хөрш орон Монгол Улсад хийсэн соёлын солилцооны чухал нэг арга хэмжээ юм.

26-ны үдэш Хайнань мужийн дуу бүжгийн чуулгын уран сайханчид нийслэл Улаанбаатар дахь Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт “Улаанбаатарын үдэш” дуу бүжгийн тоглолт хийжээ. Монгол Улсын 500 гаруй үзэгч тоглолтыг сонирхсон байна. Орон нутгийн үндэстний онцлогтой дуу бүжиг, хөгжмийн үзүүлбэр тоглолт сонирхуулсан төдийгүй, Монгол Улсын “Түмэн эх” дуу бүжгийн чуулгын хэсэг уран сайханчдыг урьж тайзнаа хамтдаа тоглон, авьяас чадвараа гайхууллаа.

Тоглолтод, Нээлтийн бүжиг “Та Хайнань мужид тавтай морилоорой”, эмэгтэй гоцлол дуу “Личүүдийн баясал”, хамтын бүжиг “Шайя, шайя, шайя”, Монгол Улсын “Түмэн эх” дуу бүжгийн чуулгын морин хуурчдын хөгжимдсөн “Хөөмийн холбоо аялгуу”, эрэгтэй гоцлол дуу “Том мод”, хамтын бүжиг “Тайжи-бүжиг холбоц”, хятад зураг болон хуучир хөгжим “Айзам хэмнэл”, Монгол ардын уртын дуу-“Уяхан Замбуу тивийн наран”, хослол бүжиг “Далдуу модны самар бэлэглэе”, Ли үндэстний хослол хөгжим “Ли ли юу дин дүн”, Ли үндэстний хамтын бүжиг “Нянь тин төү”, эмэгтэй гоцлол дуу “Дууны цуурай”, эмэгтэй хослол дуу “Нэхмэлчин охин” /Орос ардын дуу/, эрэгтэй эмэгтэй хослол дуу “Улаанбаатарын үдэш” /Монголын зохиолын дуу/, хамтын бүжиг “Ургац хураалт” зэрэг үзүүлбэр тоглолтууд багтсан байна.

Хайнанийн Ли үндэстний дуу бүжиг, хөгжим нь Хайнанийн ард иргэдийн найрсаг зочинсог зан заншил болон үндэстний өвөрмөц онцлог бүхий соёлын гайхамшгийг харуулж, үзэгч олныг баясгалаа.

“2017 Хайнаний соёлын солилцоо” арга хэмжээ нь Хятадын Хайнань муж болон Монгол Улс хоорондын үндэстний соёл урлагийн солилцоог ахиулах, Хайнанийн үндэстний онцлог бүхий соёлыг Монгол Улсын ард иргэдэд танилцуулах зорилгоор хийсэн нэг бодит үйл ажиллагаа бөгөөд энэ нь Хятад, Монгол хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, хоёр орны соёл урлагийн салбар дахь солилцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

ХКН-ын Хайнань мужийн хорооны Суртал ухуулгын хэлтсийн зохион байгуулсан “2017 Хайнанийн соёлын солилцоо” энэ арга хэмжээ 9 дүгээр сарын 20-ноос 27-ны өдрүүдэд “Төр засгийн яриа уулзалт+Соёлын солилцоо+Соёлын гадаад суртал ухуулга” хэлбэрээр ОХУ-ын хоёр дахь том хот Санкт-Петербург, нийслэл Москва болон Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо тус тус зохиогдсон юм.



