Залуу дуучин Халины аялан тоглолт Хөххотноо
2014-12-03 09:29
Өнгөрсөн бямба гарагийн үдэш Өвөр Монголын Биеийн тамирын ордонд залуу дуучин Халины бие даасан тоглолт үзэгч түмний уухайн дууг хадаасаар өндөрлөлөө.

Бээжин, ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг улсад тус тус хоёр удаа бие даасан тоглолтоо саяхан хийсэн залуу дуучин Халин тав дахь удаагийн тоглолтоо Хөххотноо хийж байгаа нь энэ билээ. Халин шинэ цомгийнхоо “Залбирал” хэмээх дуугаар тоглолтынхоо салхийг хагалж, “Үнсье чамайгаа”, “Монгол хүний дуу”, “Зүрхний шүтээн аав”, “Ингэн тэмээний дуу”, “Оддоос хүсье”, “Торгууд нутаг”, “Хавар” зэрэг хүмүүсийн сэтгэлд хоногшсон 22 дуугаа дуулж, уран бүтээлийг нь хүсэн хүлээсэн фэнүүдээ байлдан дагуулж чадлаа.







Найруулагч: М.Банди
Эх сурвалж : http://www.mnp.cc/
Дэлгэрэнгүй үзэх
