solongonews
Хятадад билгийн улирлын 3 дугаар сарын 3-ны өдрийг яаж тэмдэглэдэг вэ?
2017-03-30 16:50
Өнөөдөр буюу 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр нь Хятадын билгийн улирлын 3 дугаар сарын 3-ны өдөр болно.

Энэ өдөр Хятадын Хүбэй мужийн Жэнь Ү шань уул нь Хэнань, Хүбэй зэрэг газраас хүрэлцэн ирсэн мөргөлчид дүүрдэг аж. Билгийн улирлын 3 дугаар сарын 3-ны өдөр бол Бумбын сургаалын Шюань Ү сахиусны (Умард бүс нутгийн усны сахиус, мөн Жэнь Ү сахиус гэдэг) төрсөн өдөр болно.

Сүн гүрний үеэс эхлэн жил бүрийн 3 дугаар сарын 3-ны өдөр Ү Дан шань ууланд ийнхүү тахилгын үйл ажиллагааг зохион байгуулдаг байна. Мөргөлчид шөнөжин жагсаж хүж шатаан энэхүү баярыг тэмдэглэдэг аж.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл