solongonews
Нандин-Учрал хүүгийн унадаг дугуйн “Монгол хурд”-ыг гайхуулав
2019-08-28 10:20
Нандин-Учрал хүүгийн унадаг дугуйн “Монгол хурд”-ыг гайхуулав.

        Энэ жил дөрвөн настай бяцхан хүү Нандин-Учрал гурван наснаасаа эхлэн хүүхдийн унадаг дугуй унах уралдаанд оролцож, одоог хүртэл тус төрлийн уралдаанд нийт 43 удаа оролцож байгаа бөгөөд 12 удаа тэргүүлж, 2 удаа хоёрдугаар байранд орж, 2 удаа гуравдугаарт орсон байна.

Бяцхан хүү Нандин-Учрал гурван настай байхдаа Япон улсын хүүхдийн унадаг дугуй унах уралдаанд тэргүүлэн, Япончууд болон уралдаанд оролцсон бусад улсын хүмүүсийг гайхшруулж, “Солирын од шиг хурдан … монгол хүү” гэх мэдээлэл Японы хэвлэл мэдээллээр цацагдаж, гадаадын олон хүмүүс монголчууд, монгол хүүгийн цөс зориг, тэсвэр тэвчээрийг бахдан биширч байв. Эдгээр бол Нандин-Учрал ноднин жил “RCS” нэрэмжит Япон улсын аварга шалгаруулах уралдаанд манлайлсан үеийн дурсамжит үйл явдал юм.

Нандин-Учрал энэ жил дөрвөн настай, Шилийнгол аймгийн Хөвөөт шар хошууны Баянтал сумын Сайн-Ус багаар нутагтай. Өнөө аав ээжтэйгээ Япон улсын Саяадима хотод амьдарч байгаа бөгөөд цэцэрлэгийн дунд ангид суралцдаг.

Хүүхдийн унадаг дугуй унах уралдаан гэдэг нь даруй тоормосгүй хөлөөрөө явуулах хүүхдийн унадаг дугуйн уралдаан юм. Энэ уралдаан гадаадын улс орнуудад явагдаад нэгэнт арваад жил болж байгаа бөгөөд сүүлийн хоёр жилээс Хятад улсын том хотуудад ч түгээмэл дэлгэрч байна.

Уралдаан хүүхдийн спортын дасгал хөдөлгөөнд оролцох идэвхийг дайчилдаг. Хүүхдийн бие махбод улам эрүүл чийрэг болдог. Мөн хүүхдийн гар утсаар тоглох, телевиз үзэх зэргээс холдуулж, спортын дасгал хөдөлгөөнд дуртай болгохын зэрэгцээ анхаарлаа төвлөрүүлэх, ажигч гярхай, хурдан шаламгай болох зэрэг олон талын сайн нөлөөтэй байна.

Нандин-Учрал хоёр нас гарангаасаа хүүхдийн гурван хүрдэт дугуй унаж, гурван наснаасаа эхлэн тоормосгүй хүүхдийн дугуй унаж бэлтгэл хийсэн байна. Бэлтгэл дасгал хийж байх дундаа сайт сүлжээнээс хүүхдийн унадаг дугуйн дэлхийн хэмжээний уралдаан явагдаж байгааг олж мэдээд, нэрээ бүртгүүлэн оролцов. Харин санаанд оромгүй явдал болж хагас шигшээ уралдааны гуравдугаар байранд шалгарсан байна. Дараа нь гурван ой арван нэгэн сартайдаа Япон улсын хамгийн томоохон хэмжээний хүүхдийн унадаг дугуйн “RC” нэрэмжит уралдаанд оролцож,  мэргэжлийн бэлтгэл сургалт хүртсэн олон хүүхэдтэй уралдаж тэргүүлэн олон хүмүүсийг гайхшруулсан байжээ. Ингээд монгол хүү Нандин-Учрал уралдаанд оролцмогцоо ийм шилдэг амжилтанд хүрсэн тухай гадаадын хүмүүс чих нь сортойж маш онцгойлон сонирхсон гэдэг.

Япон улсын хэмжээнд явагддаг энэ уралдаан нь жилд 12 удаа явагдаж, удаа болгон оноо тэмдэглэн, эцэст нь нэг жилийн ерөнхий оноог нь адилтган шалгаруулдаг байна. Нандин-Учрал дөрвөн ой нэг сар болж байх үедээ 2018 оны тус төрлийн уралдаанд шилдэг амжилт гаргаж, Япон улсын хүүхдийн унадаг дугуйн тусгай сургалт бэлтгэлийн анги - LINO KEIKI-д сонгогдон орж, мэргэжлийн сургалт бэлтгэлд хамрагдах болсон байна.

Үүний дараа Нандин-Учрал “WRC” аварга шалгаруулах уралдаанд оролцоод, дөрвөн салбар талбай уралдаанд бүгдэд тэргүүлж, Япончуудын дунд их нөлөө гаргаж, энэхүү монгол хүүгийн тухай улам олон хүмүүс анхаарах болов.

- Монгол хүүхэд гэж мэдсэний дараа “Монгол хүүхэд айхтар сүрхий байна! Зориг цөстэй байна” гэж гадаадын хүмүүс шагшина. Тухайн газар орны хэвлэл мэдээллийнхэн “Солирын од шиг хурдан … монгол хүү” гэж зүйрлэж дүрсэлсэн холбогдох мэдээллийг нийтэлж байсан гэж Нандин-Учралын аав ярьсан юм.

Нандин-Учрал одоог хүртэл тус төрлийн уралдаанд нийт 43 удаа оролцож байгаа бөгөөд 12 удаа тэргүүлж, 2 удаа хоёрдугаар байранд орж, 2 удаа гуравдугаар байрад орсон. Ердөө жил гаруйн хугацаанд тус төрлийн уралдаанд оролцоод нийт улс орнуудын тэргүүн хэдэн нэрсэд жагсах шилдэг амжилтад хүрсэн байна.

Энэ жилийн 07-р сард Бээжинд явагдсан Азийн хэмжээний энэ төрлийн уралдаанд оролцоод хамт нийтийн нэгдүгээр байр, ганцаарчилсан төрлийн арван нэгдүгээр байрын шилдэг амжилт гаргасан. Тэрбээр энэ оны 11 дүгээр сард Америкт явагдах гэж байгаа дэлхийн хэмжээний хүүхдийн унадаг дугуйн уралдаанд оролцохоор нэрээ бүртгүүлээд байна.

Мөн энэ жилийн 6-р сард “PAPAbike” нэрэмжит унадаг дугуйн Япон улс дахь салбар компаний нүүр царай, дүр төрхийн төлөөлөгч болж, бүх Япон улсаас таван хүүхэд сонгогдсон. Үүнд дөрвөн настай хүүхдийн дотроос гагцхүү Нандин-Учрал сонгогдсон байна. Ингээд тус компанийнхан түүнд 10 мянган юаний өртөг бүхүй тусгай уралдааны унадаг дугуй, мөн хувцас өмсгөл бэлэглэсэн бөгөөд тус дэлгүүрийн худалдаж байгаа бараа бүтээгдэхүүнийг үнэ төлбөргүйгээр сонгон авах эрх олгосон байна.

Өнөөгийн ихэнх хүүхэд гар утас тоглох, телевиз үзхэд цаг заваа үрдэг, хотын хүүхэд бол ихэнх тохиолдолд гэрээсээ гарахгүй, сургуулийн спортын дасгал хөдөлгөөнд оролцоод хүүхдүүд толгой эргэн унаж байсан тухай холбогдох мэдээ мэдээллийг ч харж байсан. Хүүхдийн унадаг дугуйн уралдаанд оролцох нь ганцхүү уралдах л зорилготой бус, харин хүүхдийн эрүүл чийрэг өсөлт бойжилтод маш ашигтай, өөрөө зорилт тогтоон хичээн чармайх, өрсөлдөөний дунд дахин давтан боловсорч тэргүүнд байранд шалгарвал улам их ура болдог байна.

Нандин-Учралын аав ээж түүнийг эрт босгож эрт унтуулах дадал зуршилтай болгохын тулд багаас нь өглөө эртийн дөрөв таван цагийн үед цэцэрлэгээр дагуулан спортын бэлтгэл,  дасгал хөдөлгөөн хийлгэдэг. Иймээс түүний бие махбод маш чийрэг бөгөөд гар утас тоглох, телевиз үзэх дадалгүй, өөрийн сайн дураараа унадаг дугуй унах бэлтгэлээ баримтлан хийдэг болсон байна.

Нандин-Учрал энэ төрлийн уралдаанд оролцосноор тэд гэр бүлээрээ хамт байх цаг улам их болж цаг чөлөө л байвал хамтдаа бэлтгэн хамтдаа уралдаанд явах болсон гэнэ. Гурвуулаа эрүүл чийрэг бие махбодтой болсноор барахгүй, гэр бүлд нь баяр жаргалант уур амьсгал улам илүү бялхдаг болов.

- Хүүхэд улам зоригтой, өөртөө итгэлтэй, өөрийн гэсэн зорилготой болдог. Багадаа хүү минь бүрэг ичимтгий байсан. Харин одоо бол хүнтэй амархан дасалцаж танилцах болжээ гэж Нандин-Учралын ээж Шилэнчимэг ярьж байлаа.

Аав ээж бол хүүхдийн анхны багш бөгөөд гэрийн хүмүүжил хүний нэг насанд маш их нөлөөтэй байдаг.  Үүнийг гүн ойлгодог Нандин-Учралын аав ээж түүнийг балчир багаас нь сайн сайхан зан араншин, дадал зуршилтай болгон хүмүүжүүлэхээр хичээж байна. Мөн бяцхан хүү Нандин-Учрал ч өөрийн хичээл зүтгэлээрээ монголчуудын ур ухаан, тэсвэр хатуужлыг дэлхийн түмэнд гайхуулж, монгол гэх сайхан алдар нэрээ даян дэлхийн тайзнаа олонтаа дуурьсуулж, үндэстэн ястандаа өнгө гэрэл, яруу алдрыг нэмэрлэж явна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Амьдрал гарагийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл