Хятадын олон нутаг коронавирустэй тэмцэх ажлыг сайтар хийхийн зэрэгцээ үйлчилгээ, бодлогоо сайжруулж, аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлээ сэргээх ажлыг тал бүрээр сайжруулж байна. Өвөр Монгол орон аж ахуйн нэгжийг дэмжих 15 бодлого, түүнчлэн халдвараас сэргийлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гол гол аж ахуйн нэгж, жижиг дунд аж ахуйн нэгжийн эрүүлээр хөгжихийг баталгаажуулах цуврал бодлого гаргаж, ялангуяа жижиг дунд аж ахуйн нэгжид чиглэж, итгэмжийн зээл олгох, татварын хэмжээг бууруулах тал дээр ихээхэн хөнгөлөлт үзүүлж байна. Үүнээс гадна, засгийн газрын байгууллагууд төслийг батлах үйл явц дахь хүндрэлтэй асуудлыг зохицуулахаа түргэсгэж, шалган батлах шат дарааллыг цомхтгон, үйлчилгээний түвшнээ дээшлүүлж байна.
Хятадын Хөгжил шинэчлэлийн хороо 03-р сарын 08-нд:
- Хятад, Европ чиглэлийн галт тэрэгний 90 хувь нь ажлаа сэргээж, он гарснаас хойших ачаа тээврийн өсөлтийг биелүүлэв. 02-р сарын эцсийн байдлаар Хятад, Европ чиглэлийн 1132 галт тэрэг зорчсон буюу 2019 оны мөн үеэс 6 хувиар нэмэгдэв. Ирээдүйд Хятадын төр засгаас холбогдох бодлого боловсруулж, Хятад, Европ чиглэлийн галт тэрэгний аюулгүй тогтвортой ажиллахыг баталгаажуулна.
