solongonews
2021 оны Хятад- Монголын цагаан сарын соёлын солилцооны арга хэмжээ эхлэв
2021-02-10 14:10
2021 оны Хятад- Монголын цагаан сарын соёлын солилцооны арга хэмжээ эхэллээ.

Хятад, Монголын ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэн, уламжлалт нөхөрсөг харилцааг зузаатгах зорилгоор “Үхэр жилийн цагаан сарыг хамтдаа тэмдэглэе”-2021 оны Хятад-Монголын цагаан сарын соёлын солилцооны арга хэмжээг сайтад байрлуулах ёслол цахимаар холбогдох хэлбэрээр Хөххотод зохион байгуулагдлаа.


 

Ёслолд Хятадын талаас ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юүншян, ӨМӨЗО-ы намын хорооны нэгдмэл фронтын хэлтэс, ӨМӨЗО-ы намын хороо Засгийн газрын гадаад хэргийн албаны дэд дарга Вэн Фэй, ӨМӨЗО-ы Соёл, Аялал Жуулчлалын Танхимын орлогч дарга Ли Шяочю, ӨМӨС-ы дэд дарга Лхамжав, Өвөр Монголын радио телевизийн дэд ерөнхий редактор Цулбаатар, Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий Консулын Газрын дэд консул Баатарчулуун нар оролцсон бол Монгол Улсын талаас БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны соёлын зөвлөх ноён Чэнь Шуань, Монгол Улсын Соёлын яам, МСНЭ зэрэг холбогдох байгууллага нэгж оролцлоо.

2021 оны Хятад- Монголын цагаан сарын соёлын солилцооны арга хэмжээнд цагаан сараар сэдэвлэсэн нэвтрүүлэг, уран сайхны тоглолт, уран сайхны кино, олон ангит уран сайхны кино үзүүлэх, халуун мэндчилгээ солилцох арга хэмжээ зэрэг таван талын арга хэмжээг багтаасан бөгөөд апп, үүлэн телефон, цахимаар Монгол Улсын иргэдэд энэ өдрөөс эхлэн 03-р сарын дунд үе хүртэл хүргэх болно.

Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын ард түмэн сар шинээ тэмдэглэх баярт нөхцөл боломжийг бий болгож, "КОВИД-19" коронавирусний эсрэг хамтдаа тэмцэхэд хүч нэмж, хоёр орны ард түмний харилцан ойлголцол, нөхөрсөг харилцааг зузаатгахад гол зорилго оршиж байна.

Тус арга хэмжээг БНХАУ-ын Монгол Улс дахь Элчин Сайдын Яам, Монгол Улсын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас санаачлан зохион байгуулсан байна.

Зохиогч: Хань Хуншя, Ц.Урантунгалаг
Найруулагч: Хань Хуншя
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл