solongonews
Ван Чишань Хятад, Америкийн ”Пин-Пон дипломат харилцаа” байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан үг хэллээ
2021-04-25 19:43
”Пин-Пон дипломат харилцаа буюу ширээний теннисний дипломат харилцаа” гэдэг нь 1971 онд болсон БНХАУ, АНУ-ын Ширээний теннисний баг харилцан айлчилж, дипломат харилцаа тогтоосон цуврал үйл ажиллагааг хэлж байна.

    БНХАУ-ын дэд дарга Ван Чишань 04 дүгээр сарын 24-ний өдөр болсон Хятад, Америкийн "Пин-Пон дипломат харилцаа буюу ширээний теннисний дипломат харилцаа" байгуулагдсаны 50 жилийн ойд зориулсан арга хэмжээнд оролцож, үг хэлсэн байна.

Тэрээр:

- "Пин-Пон дипломат харилцаа" бол Хятад, Америкийн харилцааны түүхэн дэх гайхалтай үлгэр түүх байж, Хятад, Америкийн харилцааг хэвийн болгох түүхэн үйл явцыг эхлүүлсэн юм. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд Хятад, Америкийн харилцаа нь салхи шуургыг туулж ирсэн хэдий ч ерөнхий ахиц дэвшил үргэлжилж, олон салбар дахь хамтын ажиллагаа үр дүн сайтай, хоёр орны ард түмэнд бодит үр өгөөж авчирсан төдийгүй дэлхий нийтийн хөгжил цэцэглэл, тогтвортой байдлыг дэмжсээр ирсэн.

- Одоогийн байдлаар Хятад, Америкийн харилцаа чухал үе шатанд ороод байна. Дэлхийн хоёр том эдийн засгийн цогц, НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн орнуудын хувьд Хятад, АНУ нь хамтран ажиллавал харилцан ашигтай, өрсөлдөн тэмцвэл хоёуланд нь хохирол учрах учраас хамтран ажиллах нь хоёр талын цорын ганц зөв сонголт юм гэж онцолсон байна.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл