Өвөр Монголын Өөртөө Засах Орны Соёл, аялал жуулчлалын тэнхим, Найман муж орны монгол хэл бичгийн ажлын хамтарсан дугуйлангийн албан газар, Өвөр Монголын Өөртөө Засах Орны үндэстний хэрэг эрхлэх зөвлөлөөс 08 дугаар сарын 14-ний өдөр санаачлан зохион байгуулсан найман муж орны “Итгэмжийн хоршоо” нэрэмжит Хорчин ардын үлгэрт дууны тэмцээнд Тунляо хотын Хорчин зүүн гарын хойд хошууны Улаанмөчирийн “Шонхор” хамтлаг түрүүлж, 30 мянган юанийн шагнал хүртэв.
“Шонхор” хамтлаг нь 2014 онд байгуулагдсан бол хамтлагийн 12 гишүүн нь Хорчин зүүн гаран хойд хошууны Улаанмөчирийн уран бүтээлчид болно. Хамтлагийн гишүүд бүгд бичиж, дуулж, хөгжимдөж, бүжиглэх олон талын ур чадвартайн дээр зохион бүтээх, найруулж тоглох бүрэн чадвартай.
“Шонхор” хамтлаг нь Улаанмөчирийн шилдэг уламжлалыг харуулж, бодит үйл ажиллагаагаараа Хорчин соёлыг уудлан уламжлах, шинийг санаачлахад зорилго тавин голдуу цоор, морин хуур, дөрвөн утаст хуур, товшуур зэрэг монгол үндэстний уламжлалт хөгжмүүдээр Хорчин ардын дууг өөрчлөн найруулж үлгэрлэн дуулдаг.
Өвөр Монголын Өөртөө Засах Орны намын хорооны суртал ухуулах хэлтэс болон Өвөр Монголын Урлагийн дээд сургуулийн хамтран хэрэгжүүлсэн “Анд" хамтлагийн Улаанмөчирт туслах сургалтын төсөлд "Анд" хамтлаг нь “уламжлах, хавсрах, дагуулах”-аар дамжуулан “Шонхор” хамтлагт бүх талын сургалт хийв.
Одоогоор “Шонхор” хамтлаг нь Өвөр Монголын Өөртөө Засах Орон, хот, хошууны зэрэглэлийн гурван хэсэг тайлан солилцооны тоглолтоо хийсэн байна.
