solongonews
Үзэмчин нутгийн “Шалбин ах”
2016-12-27 11:18
Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошууны Балгаргол суурингийн “Шалбин ах” гэхэд мэдэхгүй хүн цөөн. Тус хошууны малчны хүү Хасболор их сургуулиа дүүргээд шалбин хийх хоолны газар нээж амжилт олжээ.

Түүний аав ээж хошууны хуучин хот дүүрэгт хоолны газар хийж байсан ч малын үнэ буурснаас хоолны газар орох хүн цөөрч үүдээ хаажээ. Хасболор хоолны газраа тогтвортой орлого цалинтай суурингийн иргэдэд зориулан, хоолны төрөл зүйлдээ дахин өөрчлөлт хийсэн байна. Тэрээр Монгол Улсаас тогооч урин шалбингийнхаа амтанд өөрчлөлт хийж, мөн сууринд түргэн хүргэлтийн үйлчилгээ гаргаснаас иргэдэд таашаагдаж, өдөрт хамгийн ихдээ 900 шалбин худалдсан удаа гарчээ. Одоо түүний “Хурах хоолны газар” нь өдөрт дунджаар 2000 юанийн шалбин худалдаж, хол ойрдоо нэртэй болжээ. Хоол будааныхаа үнэр амтанд анхаарахаар барахгүй Хасболор баярын өдрүүдээр олон янзын онцгой үйл ажиллагаа зохион байгуулдаг байна. Эмэгтэйчүүдийн баяраар үнэ төлбөргүй, ахмадуудад үнэгүй шалбин хүргэх зэрэг үйл ажиллагаа зохион байгуулж өөрийн хоолны газрыг таниулдаг байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл