Өвөр Монгол • Хянган аймаг • Хятад, Монголын олон улсын органик бүтээгдэхүүний яармаг болон Өвөр Монгол • Хянган аймаг • Улаанбаатарын 2016 оны соёлын өдрүүд тавдугаар сарын 27–29-ний өдрүүдэд Хянган аймгийн Улаанхотод амжилттай зохион байгуулагдлаа. Монгол Улсын 100 гаруй аж ахуйн нэгжийн ноос ноолууран бүтээгдэхүүн, цагаан идээ, үхэр хонины мах зэрэг 10 гаруй төрлийн 500 гаруй бүтээгдэхүүн үзэсгэлэнд оролцжээ.
Үзэсгэлэн яармаг нь “Тал нутагтай хамтдаа, хөгжлийг шинээр эрэлхийлэх, хамтдаа амжилт байгуулах” уриан дор зохион байгуулагдаж, нийт 136 хэсгийн павилион дэлгэгдсэн бөгөөд Монгол Улсын аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүнээс гадна Хятадын дотоодын 30 гаруй аж ахуйн нэгж оролцжээ.

Мөн яармагийн үеэр “Тал нутгийн торгоны зам–Монгол аялгуу” нэртэй Монгол Улсын уран сайхны тоглолт болон Хятадын Хянган аймаг • Монгол Улсын Улаанбаатар хотын худалдаа, хөрөнгө оруулалтын уулзалтыг зохион байгуулж, Хянган аймаг болон Монгол Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлсэн арга хэмжээ зохион байгуулагдсан байна.
