
Өнөөдөр буюу 22-ны өдөр Хятад, Орос, Монгол гурван улсын аялал жуулчлалын сайд Өвөр Монголын төв Хөххотод болсон “Хятад, Орос, Монгол гурван улсын Аялал жуулчлалын сайд нарын хурал”-ын үеэр хамтарсан тунхаглал гаргаж, гурван тал хоёр дахь удаагийн Хятад, Орос, Монгол гурван улсын Аялал жуулчлалын сайд нарын хуралыг 2017 онд ОХУ-д зохион байгуулахаар тогтсон бөгөөд зохион байгуулах тодорхой цаг хугацаа, газрыг гурван тал зөвлөн тогтооно гэжээ.

Энэ удаагийн хурлаар гурван тал Хятад, Орос, Монгол гурван улсын аялал жуулчлалын сайд нарын хурлын механизмыг байгуулах, жилд нэг удаа хурал зохион байгуулах, гурван улс ээлжлэн зохион байгуулах, гурван улсын аялал жуулчлалын дунд урт хугацааны хамтын ажиллагааны төлөвлөгөө болон жилийн хамтын ажиллагааны төлөвлөгөө тогтоох, аялал жуучлалын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг түлхүү ахиулах, хамтран аялал жуулчлалын зах зээл нээх, аялал жуучлалын бренд байгуулах, гурван улсын аялал жуучлалын тал дээр оршиж байгаа асуудлыг шийдвэрлэх, гурван улсын аялал жуучлалын тогтвортой хөгжлийг түлхүү ахиулах зэрэг талаар санал нэгдсэн байна.
Мөн “Монгол, Хятад, Орос гурван улс “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбоог байгуулахаар тогтож, Хятадын Өвөр Монголд Холбооны нарийн бичгийн газар байгуулж, Холбооны үндсэн хуулийг хамтран ярилцан тогтооно. “Цайны зам” аялал жуулчлалын брендийн бүтээн байгуулалтыг гурван улсын аялал жуулчлалын хамтын ажиллагааны гол агуулга болгож, хамтран “Цайны зам”-ын аялал жуулчлалын Онцлох аялал жуулчлалын шугам нээнэ гэжээ.
