Хятадын монгол сэтгүүлийн 31 дэх форум боллоо
2017-07-27 11:04
Хятадын монгол сэтгүүлийн 31 дэх форум 7 дугаар сарын 25-наас 27-ны өдрийг хүртэл Шинь Жянгийн Уйгур үндэстний өөртөө засах жөүгийн Бортал ордонд зохиогдлоо.

Өвөр Монгол, Хармөрөн, Ляо Нин, Гиринь, Шинь Жян зэрэг газрын 53 сэтгүүлийн нийт 80 гаруй сэтгүүлчид тус хуралд оролцож холбогдох илтгэл тавьсан ба монгол сэтгүүлийн өнөөгийн байдал, хөгжлийн ирээдүйн тухай зөвшилцсөн юм.
Тус хурлыг Бор тал Жөүгийн Засгийн газар ба Шинь Жянгийн Уйгур үндэстний өөртөө засах орны утга урлагийн холбоо, Хятадын монгол сэтгүүлийн нийгэмлэг зохион байгуулж Бор тал Жөүгийн утга урлагийн холбоо, “Үүрийн цолмон”сэтгүүл хариуцан зохион байгуулсан юм.
Хятадын монгол сэтгүүлийн хурал анх 1985 онд Улаанцав хотын Жи Нинь хотод зохиогдсон байна.



Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх
