“Бүс ба зам” санаачилгыг ахиулах үүднээс Хятадын Төмөр замын Хөххот дахь товчоо, Хятадын төмөр замын чингэлэг зөөвөрлөлтийн ХХК-ийн Хөххот дахь салбараас Жэнжөү, Чүньчин, Чэндү, Ши-Ань зэрэг гарааны хотууд болон холбогдох компаниудтай хамтран Эрээн боомтоор нэвтрэх Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний тоог нэмэгдүүлж байна.
Энэ оны эхний 10 сард Хятад-Европ чиглэлийн Эрээн өртөөгөөр дамжин Хятадад нэвтэрсэн галт тэрэгний тоо 679 байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 66 хувиар, хилээс гарсан нь 599 буюу 36.1 хувиар нэмэгджээ. Энэхүү галт тэрэгний хөдөлгөөн тогтворжсон тул Хятад улсаас Европын олон оронд хүрэх олон улсын барааг зөөвөрлөлтийн шошготой болгосон юм. Энэ нь “Бүс ба зам” санаачилгын хэрэгжилтэд хүчтэй нөлөөлж байна. /Өвөр Монголын Өдрийн сонины ерөнхий мэдээллийн төвийн сурвалжлагч Лян Лянь, Гао Хүй/
